Хуучирсан мэдээ: 2023.03.16 01:08 -д нийтлэгдсэн

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг болов

Author avatar Densmaa TSog-Erdene
2023.03.16
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг болов
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, дагалдан батлагдсан журмуудын дагуу төсөл хэрэгжүүлэх явцад хууль тогтоомжийн зохицуулалттай холбоотой тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам, цаашид хууль, тогтоомжийг боловсронгуй болгох талаар /2023.03.14/ хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газар, Нийслэлийн орон сууцны бодлогын газар, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх хууль тогтоожмийн хэрэгжилтэд үнэлгээ хийж зөвлөх “АРХЭСЭС” ХХК, дахин төлөвлөлтийн хяналтын хорооны 30 орчим төлөөлөл, 40 гаруй иргэд оролцов. 
     
Хэлэлцүүлгээр дахин төлөвлөлтийн төслийг саадгүй гүйцэтгэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлуудын хүрээнд оролцогч нар санал солилцлоо.


Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.