Хуучирсан мэдээ: 2023.02.10 01:25 -д нийтлэгдсэн

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, журмуудын дагуух хэлэлцүүлэг боллоо

Author avatar Densmaa TSog-Erdene
2023.02.10
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, журмуудын дагуух хэлэлцүүлэг боллоо
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, түүнийг дагалдан батлагдсан журмуудын дагуу төсөл хэрэгжүүлэх явцад хууль тогтоомжийн зохицуулалттай холбоотой тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам, цаашид хууль, тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хэлэлцүүлэг /2023.02.08/ зохион байгууллаа. 


Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газар, Нийслэлийн орон сууцны бодлогын газар, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх хууль тогтоожмийн хэрэгжилтэд үнэлгээ хийж зөвлөх “АРХЭСЭС” ХХК, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд оролцлоо. 


Хэлэлцүүлгийн үеэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг саадгүй гүйцэтгэхэд  инженерийн болон нийгмийн дэд бүтцийг барих, төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, нийслэлийн төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах талаар талууд санал солилцов.


Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.