Хуучирсан мэдээ: 2023.02.07 01:51 -д нийтлэгдсэн

Газрын багц хуулийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Author avatar Densmaa TSog-Erdene
2023.02.07
Газрын багц хуулийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хамтран зохион байгуулж буй Газрын багц хууль, Геодези зураг зүйн тухай, хот байгуулалтын хуулийн төслүүдийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд /2023.02.06/ боллоо. 
       
Хэлэлцүүлэгт, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Газрын багц хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, тус яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын дарга Ж.Батсайхан тэргүүтэй албаны төлөөллүүд, Иргэний нийгмийн байгууллагууд,  судлаачид, иргэдийн төлөөлөл оролцлоо.


Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.