“Уурхайчин-3” төслийн гүйцэтгэгч компани сонгон шалгаруулах урилга

Author avatar Болор Да.
2026.03.05
“Уурхайчин-3” төслийн гүйцэтгэгч компани сонгон шалгаруулах урилга

Люксвүүд групп” ХХК нь Эрдэнэт хотод байрлах “Уурхайчин-3” амины орон сууцны төслийг "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ТӨҮГ-ийн захиалгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд хамтран ажиллах, гүйцэтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг санал ирүүлэхийг урьж байна.

1. Барилгын каркас, довжоо, пандус болон парпед цутгалтын ажлын туслан гүйцэтгэгч компанийн сонгон шалгаруулалт


Гүйцэтгэх ажлын чиглэл:

  • Твин, сингл, мульти загвартай 4 терлийн бүрэн цутгамал барилгын каркас угсралт
  • Довжоо, пандус, парпед цутгалтын туслах ажил

2. Гадна дэд бүтцийн инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажлын зураг боловсруулах компанийн сонгон шалгаруулалт


Гүйцэтгэх ажлын чиглэл:

  • Гадна дэд бүтцийн инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажлын зураг боловсруулах

Санал ирүүлэх компанийн бүрдүүлэх материалууд:

  • Албан бичиг (хамтран ажиллах албан хүсэлт)
  • Компанийн танилцуулга
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Ажиллах хүчний танилцуулга, мэдээлэл
  • Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын жагсаалт

Материал хүлээн авах хугацаа

2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15:00 цаг хүртэл

Холбоо барих: 

Утас: 8808-2233

И-мэйл: Office@luxwood.mn

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 

Усны гудамж-28, Санто тауэр, 603 тоот

Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.