“BARILGA BASKETBALL 2026” сагсан бөмбөгийн тэмцээний тов гарлаа

Author avatar Болор Да.
2026.03.08
“BARILGA BASKETBALL 2026” сагсан бөмбөгийн тэмцээний тов гарлаа

Барилгын салбарын шилдгүүд хурд хүч, авхаалж самбаагаа сорих, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлдэг “BARILGA BASKETBALL 2026” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 16 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Бүтээн байгуулалтын их ажил эхлэхийн өмнө салбарынхаа хамтын ажиллагааг бэхжүүлж, нөхөрсгөөр өрсөлдөх боломжийг олгодог тус тэмцээн 3 дугаар сарын 13-аас 15-ны өдрүүдэд MCU спорт комплекст болно.

Аварга шалгаруулах тэмцээнд барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, зураг төсөл зохиогчид, гүйцэтгэгч болон материал үйлдвэрлэгч компаниуд, төсөл хэрэгжүүлэгчид, мөн инженер техникийн ажилтан, удирдлагууд нэг дор цуглаж, гурван өдрийн турш хурд хүчээ сорин аваргаа тодруулдаг уламжлалтай. 

Шилдэг баг тамирчдаас гадна байгууллагын соёл, эв нэгдлийг илтгэх “Шилдэг хөгжөөн дэмжигч”-ийг тусгайлан шалгаруулах тул салбарын нийт хамт олныг идэвхтэй оролцохыг урьж байна.

Холбоо барих: 99907816, 90011020

Ерөнхий зохион байгуулагч: 

Barilga.mn

Хамтран зохион байгуулагч: 

Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам

Сэлбэ хорин минутын хот корпорац ХХК

Дэмжигч байгууллага:

Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо 

DELTA LIFT

БАРИЛГАЧИН худалдааны төв

Бүртгүүлэх

МЭДҮҮЛЭГ ТАТАЖ АВАХ 

УДИРДАМЖТАЙ ТАНИЛЦАХ БОЛ  ЭНД ДАРНА УУ

Зохион байгуулагч: БАРИЛГАМН


Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.