Барилгын салбарын ажилтнуудад мэргэшлийн зэрэг олголоо

Author avatar Сувд-Эрдэнэ Галбадрах
2026.02.09
Барилгын салбарын ажилтнуудад мэргэшлийн зэрэг олголоо

Монгол Улсын зөвлөх, тэргүүлэх, мэргэшсэн зэргийн гэрчилгээ, тамгыг гардуулах арга хэмжээ өнөөдөр /2026.02.09/  Novotel зочид буудалд боллоо. 

“Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох” шалгалтыг 2025 оны 11 дүгээр сарын 03-29- ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд тус шалгалтаар мэргэшлийн зэрэг горилохоор 673 мэргэжилтэн, мэргэшлийн зэрэг сунгахаар 579 мэргэжилтэн хамрагдсан байна. 

Уг шалгалтын тайланг Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцэж, 245 мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, 512 мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг сунгахаар шийдвэрлэсэн байна. 




Ёслолд мэргэшлийн зэрэг шинээр горилж буй зөвлөх архитектор 4, зөвлөх инженер 25, тэргүүлэх төсөвчин 3, мэргэшсэн архитектор 18, мэргэшсэн инженер 61, мэргэшсэн төсөвчин 11 тус тус оролцлоо. 

Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 200- р тушаал “Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох” дүрмийн 4,3 - д заасан шаардлагын хангасан 3 мэргэсэн инженерт хугацаанаас нь өмнө Зөвлөх зэрэг олгосон байна. 




Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.