Монголбанкны статистик мэдээллээр 2025 оны 11 дүгээр сарын байдлаар ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 11.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өссөн байна.
Энэ оны эхний 11 сарын хугацаанд арилжааны банкууд нийт 1.8 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг иргэдэд олгоод байгаа бөгөөд зөвхөн өнгөрсөн сард гэхэд 1,719 иргэн шинээр зээл авах хүсэлт гаргасан нь эрэлт 18.2 хувиар өссөнийг илтгэж байна.






