Нийслэл 2026 онд 265 төсөл хэрэгжүүлэх 4.6 их наядын төсөв батлав

Author avatar Болор Да.
2025.12.08
Нийслэл 2026 онд 265 төсөл хэрэгжүүлэх 4.6 их наядын төсөв батлав

Улаанбаатар хотын ИТХ 2026 оны төсвөө баталжээ. Ирэх онд нийслэл 4.6 их наяд орчим төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон бөгөөд суурь орлого 3.49 их наяд, суурь зарлага 2.62 их наяд төгрөг байхаар тусгажээ. 


Нийслэлээс улсын төсөвт 263.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. 2026 онд нийт 265 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн 52.7 хувь нь авто замын салбарт, 32.3 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцэд, 8.2 хувь нь нийгмийн салбарт, үлдсэн 6.8 хувь нь бусад салбарт хуваарилагджээ. 


Инженерийн дэд бүтцийн шинэчлэл, авто замын барилга, засвар, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах системийн ажлуудад 477 тэрбум төгрөг орчим зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд 12 байршилд 50.4 км авто зам барих, 33.8 км зам шинэчлэх, хоёр байршилд явган хүний гүүрэн гарц барих, 31 км замын гэрэлтүүлэг шинээр хийхээр тусгагджээ. Үүнээс гадна 15.1 км борооны ус зайлуулах шугам барих, шинэ дэд станцын ажил, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, камержуулалт, үерийн хамгаалалтын ажлууд багтсан бөгөөд 


Орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөг хуваарилсан байна.

Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.