Сөүл хотод орон сууцны үнэ 35 долоо хоног дараалан өсөв

Author avatar Болор Да.
2025.10.20
Сөүл хотод орон сууцны үнэ 35 долоо хоног дараалан өсөв

Сөүл хотод орон сууцны үнэ 35 долоо хоног дараалан буюу ойролцоогоор 8 сар тасралтгүй өссөн бөгөөд зөвхөн есдүгээр сарын 29-ний долоо хоногт гэхэд 0.27 хувиар нэмэгджээ. Өмнөх долоо хоногийн өсөлт 0.19 хувьтай байсан байна. 


Үүний улмаас БНСУ-ын Засгийн газар орон сууцны зах зээлийг хөргөх зорилгоор зээлийн хязгаарлалтыг чангатгах, моргейжийн зээл дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн харьцааг буюу LTV-г бууруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 


Өмнө нь гадаадын иргэдийн орон сууц худалдан авалтад хязгаарлалт тавих, моргейжийн зээлийн хэмжээнд дээд хязгаар тогтоох зэрэг бодлого барьж байсан ч үнэ өссөөр байгаа тул шинэ хариу арга хэмжээ шаардлагатай болсон байна. Орон сууцны үнийн өсөлт нь иргэдийн амьжиргаанд дарамт үүсгэхээс гадна санхүүгийн зах зээлд хэт халалт үүсэх эрсдэл дагуулж болзошгүй тул энэхүү бодлого нь үнэ тогтворжуулахад чиглэжээ.

Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.