БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён орон сууцны зах зээлийг “хэвийн горимд” оруулна гэв

Author avatar Болор Да.
2026.02.24
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён орон сууцны зах зээлийг “хэвийн горимд” оруулна гэв

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх хэт хөөрөгдөл, олон орон сууц дамлан худалдаалах үзэгдлийг таслан зогсоохоо дахин мэдэгдэж, Засгийн газрын бодлогыг эсэргүүцэхгүй байхыг анхаарууллаа.


Тэрбээр 2026 оны хоёрдугаар сарын 24-нд болсон Сайд нарын зөвлөлийн хуралдааны үеэр хэлэхдээ:

Орон сууцны зах зээлийг хэвийн болгох ажил амаргүй ч Засгийн газар тууштай байр суурь баримталбал бүрэн боломжтойг онцлов. Мөн өмнө нь амралтын бүс дэх хууль бус байгууламжуудыг буулгах, хөрөнгийн зах зээлийн шинэчлэл зэрэг төвөгтэй бодлогын арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагаа дурдан, энэ удаагийн зохицуулалт тэдгээрээс ч хялбар байж болохыг тэмдэглэсэн байна.


Мөн төрийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд бус, нийгмийн нийтлэг эрх ашигт үйлчлэх ёстойг онцолж, Засгийн газарт зах зээлийг зохицуулах татварын бодлого, санхүүгийн хязгаарлалт, зээлийн шалгуур, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ зэрэг бодит хэрэгслүүд бий гэдгийг сануулсан байна.

Ерөнхийлөгчийн “олон орон сууцны шахалт” хэмээн тодорхойлж буй бодлого тодорхой үр дүн үзүүлж Сөүл болон нийслэл орчмын бүсэд орон сууцны үнийн өсөх хүлээлтийн индекс ганцхан сарын дотор огцом буурсан нь зах зээлийн хэт халалтыг сааруулж эхэлсний илрэл хэмээн тайлбарлажээ. 

Ийнхүү БНСУ-ын Засгийн газар орон сууцны спекуляцитай тэмцэх бодлогоо улам чангатгаж, зах зээлийг “хэвийн горимд” оруулах дараагийн шатны арга хэмжээг ойрын хугацаанд хэрэгжүүлэх хүлээлт үүсээд байна.

Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.