Дэлхийн томоохон хотуудад орон сууцны түрээсийн үнэ огцом өссөөр байна

Author avatar Болор Да.
2025.10.10
Дэлхийн томоохон хотуудад орон сууцны түрээсийн үнэ огцом өссөөр байна

“Visual Capitalist” байгууллагын судалгаагаар энэ онд түрээсийн үнэ хамгийн өндөр хотоор Нью-Йорк тодорсон бол, түрээсийн үнийн хамгийн их өсөлт Сингапур болон Дубай хотуудад бүртгэгджээ.


Нью-Йорк хотын төвд нэг өрөө байрны сарын дундаж түрээсийн үнэ 4,143 ам.доллар буюу ойролцоогоор 14,500,000₮ хүрч, таван жилийн өмнөхөөс 22 хувиар өссөн байна.


Жагсаалтын хоёрдугаарт Бостон орж, нэг өрөө байрны сарын дундаж түрээсийн үнэ 3,394 ам.доллар (ойролцоогоор 11,880,000₮) болж, 25 хувиар нэмэгджээ. Харин гуравдугаарт Сан-Франциско хот орсон бөгөөд тус хотод түрээсийн үнэ сүүлийн таван жилд ердөө 1 хувиар өссөн байна.


Мөн АНУ-аас гадна Сингапур 2020 оноос хойш түрээсийн төлбөр 55 хувиар нэмэгдэж, сарын дундаж үнэ 3,167 ам.доллар (ойролцоогоор 11,080,000₮) болсон нь жагсаалтын хамгийн өндөр өсөлт болжээ.


Европын хотуудаас Лондонд түрээсийн төлбөр 39 хувиар өсөж, 2,985 ам.доллар (ойролцоогоор 10,450,000₮) болсон бол Швейцарын Цюрих хотод 2,720 ам.доллар буюу 9,520,000₮, 35 хувиар өссөн ба Женев хотод 2,330 ам.доллар буюу 8,155,000₮, 20 хувиар өссөн нь орон сууцны түрээсийн төлбөр өндөр хотуудын жагсаалтад багтлаа.


Ойрх Дорнодын бүсээс Дубай хот түрээсийн төлбөр 54 хувиар нэмэгдэж, сарын дундаж үнэ 2,401 ам.доллар (ойролцоогоор 8,400,000₮) болж, бүс нутгийн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.


Шинжээчид үнийн өсөлтийг орон сууцны хомсдол болон хүмүүсийн шилжилт хөдөлгөөнтэй холбон тайлбарлаж байна.



Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.