Нийслэлийн орон сууцны үнэ 16.8 хувиар өсч, дундаж үнэ ₮4.7 саяд хүрлээ

Author avatar Болор Да.
2025.09.22
Нийслэлийн орон сууцны үнэ 16.8 хувиар өсч, дундаж үнэ ₮4.7 саяд хүрлээ

2025 оны 8-р сарын байдлаар нийслэлийн шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16.8 хувиар өсөж, нэг квадрат метр нь дунджаар ₮4.7 сая болсон байна. Харин хуучин орон сууцны үнэ ч мөн 15.6 хувиар өсөж, м² нь ₮4.5 саяд хүрчээ. 


Энэхүү өсөлт нь Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 22-26 хувиар хэмжигдэж байгаа бөгөөд нийслэлийн орон сууцны үнэ байршлаас хамааран нэг м²-ын үнэ хоёр сая орчим төгрөгийн зөрүүтэй байна. 


Энэ нь зах зээлийн өрсөлдөөн өндөр байгааг харуулж байгаа юм. Түүнчлэн түрээсийн орон сууцны үнэ 2025 оны 8-р сарын байдлаар өсөлттэй байна. Нэг өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.38 сая төгрөг, хоёр өрөө нь 1.9 сая төгрөг, гурван өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 3.08 сая төгрөгт хүрчээ. 


Шинэ, хуучин орон сууцны хамгийн үнэтэй бүсүүд нь Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүд байгаа бөгөөд энэ нь Монголын орон сууцны зах зээлд өндөр эрэлт, үнэ өсөлтийн нөхцөл байдлыг илтгэж байна.



Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.