Барилгын салбарын ХАБЭА удирдах ажилтны сургалтыг амжилттай зохион байгууллаа

Author avatar Болор Да.
2025.08.14
Барилгын салбарын ХАБЭА удирдах ажилтны сургалтыг амжилттай зохион байгууллаа

Барилгын үйлдвэрлэлийн осол буурахгүй, ажилчдын амь нас эрсдэх эрсдэл өндөр байгаатай холбогдуулан 2025 оны 8 дугаар сарын 14-нд барилгын салбарын удирдах ажилтнуудад зориулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойг угтан Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоотой хамтран зохион байгуулсан уг сургалт нь барилгын салбарын ХАБЭА-ын хууль тогтоомж, эрсдэлийн удирдлага, зохион байгуулалт, байгууллагын ХАБЭА-ын чадавхыг сайжруулахад чиглэсэн бөгөөд болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга замуудыг танилцуулсан юм.


Сургалтад оролцсон барилгын салбарын удирдах ажилтнуудад мэргэжил дээшлүүлэх гэрчилгээ гардуулж, сургалтаар гарсан санал, зөвлөмжийг холбогдох байгууллагад уламжлахаар болов.


Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.