"Ганабелл Институт"-ийн мэргэжлийн сургалтын багш нар байгууллагын дотоод болон гадаад харилцааны үр нөлөөг нэмэгдүүлж хэрэглэгч төдийгүй багийн гишүүдтэй харилцах ур чадвараа хөгжүүлэх талаар сургалт зургаадугаар сарын 3-нд МҮХАҮ- ийн танхимд орох гэж байна.
Сургалтаар,
Стратегийн уялдаа холбоо
Байгууллагын соёл, үнэт зүйлс
Удирдлага болон ажилчдын оролцоог нэмэгдүүлэх чадвар хөгжүүлэхэд чиглэнэ.
Барилга МН гишүүн байгууллагуудаас нэг хүн сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой ба хүний тоо хязгаартайг анхаарна уу. Гишүүн бус байгууллага 150,000 төгрөг төлнө.
Хаяг: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 5 давхар 503 тоот танхимд
Цаг: 14:00-17:00
Огноо: 2025.06.03
Мэйл хаяг:Ariunbuyan@barilga.mn
Утас: 9100-0255






