БНХАУ-д орон сууцны үнэ унаж, үл хөдлөх хөрөнгийн хямрал дөрөв дэх жилдээ үргэлжилж байна

Author avatar Болор Да.
2025.11.18
БНХАУ-д орон сууцны үнэ унаж, үл хөдлөх хөрөнгийн хямрал дөрөв дэх жилдээ үргэлжилж байна

БНХАУ-д орон сууцны үнэ буурч, үл хөдлөх хөрөнгийн хямрал дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. 


2025 оны аравдугаар сард 70 том хотын шинэ орон сууцны үнэ өмнөх сараас 0.45 %-иар буурч, сүүлийн нэг жилийн дээд түвшний уналтыг үзүүлжээ. 


Хуучин орон сууцны үнэ ч 0.66 %-иар буурсан байна. Энэ үед “Country Garden” компани 13 тэрбум ам.долларын бонд гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд өрөө барагдуулахын тулд Хонконгийн Хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаа гаргах талаар хэлэлцэж байгаа аж. 

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн энэхүү бууралтаар БНХАУ-ын эдийн засагт томоохон сорилт үүсэж, хөрөнгө оруулалтын орчинд эргэлзээ дагуулж байна.

Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.