Нийслэлийн удирдлагууд ирэх жилийн төсөв, бүтээн байгуулалтын талаар хэлэлцлээ

Author avatar Болор Да.
2025.10.08
Нийслэлийн удирдлагууд ирэх жилийн төсөв, бүтээн байгуулалтын талаар хэлэлцлээ

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар есөн дүүргийн удирдлагуудтай уулзалт хийж, 2026 оны дүүргүүдийн төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Уулзалтын эхэнд энэ оны дүүргүүдийн төсвийн хөрөнгө оруулалтын тайланг танилцуулсан бөгөөд 2025 оны эхний есөн сарын байдлаар дараах гүйцэтгэлтэй байна:

  • Сүхбаатар дүүрэг — 88.6%
  • Баянгол дүүрэг — 80.6%
  • Баянзүрх дүүрэг — 91.4%
  • Чингэлтэй дүүрэг — 91.7%
  • Хан-Уул дүүрэг — 81.7%
  • Сонгинохайрхан дүүрэг — 79.7%
  • Налайх дүүрэг — 100%
  • Багануур дүүрэг — 97%
  • Багахангай дүүрэг — 100%

Хотын дарга Х.Нямбаатар “Ирэх жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг уламжлалт төсөвлөлтийн аргачлалаас татгалзаж, бодит боломжид тулгуурлан, хэт өөдрөгөөр төлөвлөхгүй байхыг анхаарах хэрэгтэй” хэмээн онцоллоо.


Мөн тэрбээр:

“Явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг нэг стандартаар барьж, үр дүнтэй ажил хэрэгжүүлэх нь чухал. Дүүргүүд газар чөлөөлөлтийн сантай хамтран ажиллаж, ногоон байгууламж нэмэгдүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг эрчимжүүлэх шаардлагатай” гэж мэдэгдэв.


Уулзалтын үеэр дүүргүүдийн Засаг дарга нар тулгамдаж буй асуудлаа танилцуулж, ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл солилцсон байна.

Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.