Өнөөдөр Cilek бренд дэлхийн 5 тивийн 71 оронд үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ энэ бүхэн хэрхэн эхэлсэн бэ?
1996 он - Хамгийн анхны сет тавилга үйлдвэрлэв. 1996 онд гэр бүлийн бизнесийн хэлбэрээр үүсгэн байгуулагдсан Cilek бренд хүүхдийн хүсэл мөрөөдлийг тэдний өрөөнд цогцлоохоор анх байгуулагдаж байжээ.
1996 он - АНХНЫ ЭКСПОРТ
Анхны гадаад экспортоо Украйн улсруу хийж байсан. Бид ТУРК Брендийг дэлхийн бусад улсад түгээх анхны алхамаа Инегол хотоос эхлүүлэх анхны аялалаа эхлүүлсэндээ баяртай байдаг.
1997 - CILEK.COM
Бид Cilek.com өөрсдийн сайтаа нээж эхлүүллээ. Cilek.com нь бидний дижитал харилцаа холбооны гүүр болж ирсэн.
1998 он - Бид өөрсдийн анхны дэлгүүрээ Турк улсын Бурса хотод нээсэн.
1999 он - Бид анхны телевизийн рекламаа цацлаа. Мөн Cilek академи нээлтээ хийлээ.
2000 он - Бид шинэ үйлдвэрийн барилгадаа нүүн орсон байна.
2001 он - АНХНЫ ГАДААД САЛБАР
Бид анхны гадаад салбараа энэ үед нээн ажиллуулсан бөгөөд Малта-д өөрсдийн салбараа нээсэн юм.
2002 он - Бид GS Safety сертификатаа хүлээн авлаа. Одоог хүртэл энэхүү стандартыг бид бүтээгдэхүүндээ мөрдөн ажиллаж байна.
2004 он - ТУРКИЙН СУПЕР БРЕНД
Бид Турк улсын супер брендээр шалгарсан бөгөөд энэ нь манай бүх ажилтнууд, бизнесийн түншүүд, үйлчлүүлэгчдийн маань шагнал юм.
2007 он - ТАВИЛГЫН ЭКСПОРТООР ТЭРГҮҮЛЭГЧ
Бид 2007 он гэхэд дэлхийн 66 оронд экспортлогч болж өсч дэвшиж байсан бөгөөд тухайн жилдаа "ШИЛДЭГ ЭКСПОРТЛОГЧ" болж байснаа хэзээ ч мартдаггүй. Тухайн жилдээ бид Швейцар улсруу 2000 дахь авто чингэлэгээ илгээгээд байлаа.
2010 он - Бид дэлхийн 66 оронд 444 салбар дэлгүүртэй болж үйл ажиллагаа маань тэлсэн бөгөөд ХАРИЛЦАГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖ бол бидний баримталдаг гол зарчим юм.
2014 он - Онлайн худалдаагаа эхлүүллээ. "Хамгийн инновацилаг бренд" шагналыг мөн хүртсэн юм.
2015 он - Европын холбооны "EU PERFECTION AWARD" шагналыг хүртлээ.
2015 он - МОНГОЛ ДАХЬ САЛБАР
Бид өөрсдийн албан ёсны салбараа Улаанбаатар хотод нээн одоог хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.
2015 он - АR GE ТӨВИЙГ БИЙ БОЛГОВ.
Бид өөрсдийн Судалгаа, Хөгжүүлэлтийн төвийг нээн ажиллуулсан бөгөөд Бидний гол зорилго бол Ar-Ge-ийн зохицуулалтын хүрээнд бүтээгдэхүүн, процесс, програм хангамжийн бүх дамжлагыг сайжруулах юм.
2017 он - "ДИЗАЙН ТӨВ"-г үүсгэн байгуулав.
Бид өөрсдийн "Дизайн хөгжүүлэлтийн төв"-г байгуулан ажиллуулсан бөгөөд мөн энэ жилдээ Туркийн "Шилдэг дизайнтай бүтээгдэхүүн"-ий шагналыг хүртлээ.
2020 он - ТУРКИЙН ШИЛДЭГ 3 БРЕНДИЙН НЭГ
Бид Турк улсын хамгийн олон хэрэглэгчтэй ТОП-3 брендийн нэгээр шалгарсан юм.






