Эко хавтан гэж юу вэ?
Манай улсад өнөөдрийг хүртэл энэ талын стандарт болон түүнд тавих хяналт байхгүй учир зарим худалдан авагчид маань Хятад улсаас барилгын зориулалттай дээрх шаардлагыг хангаагүй хавтангаар гэр ахуйн тавилга хийж эрүүл мэндээ хохироосоор байна.
Стандартын бус хавтангаар хийгдсэн тавилгууд нь:
- Халуунд задрал явагдан хүний амьсгалын замаар дамжин хорт хавдар үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг юм. Ингэснээр гуурсан хоолой, уушигний хорт хавдарууд үүсгэдэг учраас япончууд 40 жилийн өмнөөс эдгээр бодисуудыг агуулсан хавтангуудыг чимээгүй дэлбэрэх бөмбөг гэж нэрлэх болсон.
Манай Cilek
брендийн хүүхдийн өрөөний тавилгууд нь E1 стандартын эко хавтангуудаар хийгддэг бөгөөд хавтангийн дээжээс олон улсын шинжилгээнд өгч албан ёсны гэрчилгээгээ жил бүр баталгаажуулж авдаг. Бидний үйлдвэрлэж буй тавилгууд нь он удаан жил хэрэглэсэн ч таны болон бяцхан үрсийн биед ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүйгээрээ давуу талтай.






