Хуучирсан мэдээ: 2019.11.05 16:44 -д нийтлэгдсэн

“Сумын төвийн шинэчлэл” төсөл нээлтээ хийв

Author avatar Баярмаа С
2019.11.05
“Сумын төвийн шинэчлэл” төсөл нээлтээ хийв

        Аймаг, хот бүрийн нэг сумын төвийг шинэчилэн тохижуулах зорилготой “Сумын төвийн шинэчлэл” төслийн анхны нээлт Увс аймгийн Тус суманд боллоо. Төслийн хүрээнд таван тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгджээ.

Тухайлбал, нутгийн удирдлагын хоёр давхар шинэ ордон, 2,5 км замд нэгдсэн халаалт, цэвэр усны шугам, гурван км бохир усны шугам, цэвэрлэх байгууламж байгуулсан байна. Түүнчлэн явган хүний зам, гэрэлтүүлэг, 0,4 кВт-ын цахилгааны шугамыг 0,7 км талбайд татжээ. Ерэн жилийн ойдоо зориулан Тэсийн голын хүлэг, хүчтэний хөшөө дурсгалыг босгосон. Ийнхүү нийслэл хотоос дутахгүй ая тухтай, тохилог орчныг алс баруун хязгаар нутаг Тэсийнхэн бүрдүүлээд байна.


 
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.