“СТИЙЛ ЭНД КОНКРИЙТ” ХХК нь 2012 онд байгуулагдаж, байгуулагдсан цагаасаа хойш бүтээн байгуулалтын томоохон хэмжээний төсөл, хөтөлбөрүүд дээр төр, хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллаж өөрийн бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Бид дулааны шугам, үерийн ус зайлуулах байгууламж, цэвэр ус, бохир ус зайлуулах зэрэг дэд бүтэц, эрчим хүч, дулаан хангамжийн барилга, байгууламжуудын угсралт, гүйцэтгэлийн ажилд шаардагдахбөх бат, чанар, стандартын шаардлага хангасан төмөр бетон хийц эдлэлүүд болон барилга, ахуйн хийцийн бүх төрлийн төмөр хийц эдлэлийг үйлдвэрлэдэг.
Манай компани нь одоогоор дэд бүтцийн бүтээн байгуулалтанд шаардлагтай 50 гаруй нэр төрлийн бетон эдлэл болон төмөр хийц эдлэлүүдийг үйлдвэрлэн захиалагчиддаа нийлүүлж байна. Бид үйл ажиллагаа явуулсан цагаасаа хойш харилцагч нартаа байнгын итгэлтэй түнш, бэлтгэн нийлүүлэгч нь байсаар ирсэн нь бидний байнгын харилцагч компаниудын тоо, үйл ажиллагааны цар хүрээнээс харагддаг юм.
Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, үйлчилгээний шинэ менежментийг нэвтрүүлж чанартай бетон хийц эдлэлийг захиалагч нартаа нийлүүлэхийг бид зорин ажиллаж байна.
Улс орон хөгжихийн хэрээр дэд бүтэц, зам, барилгын томоохон төсөл хөтөлбөрүүд шил шилээ даран хэрэгжсээр байна. Энэ нь бидний бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглээг улам нэмэгдүүлсээр байна. БИДНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ТОМООХОН АЖЛУУДААС
⦁Дархан уул аймгийн Хонгор сум дах МУСҮТөвийн цогцолбор барилга угсралтын ажил
⦁Баянголын аманд "Гандирс" хорооллоос "Бортолгой" хүртэл 5383 м дулааны гол шугамын барилга угсралтын ажил
⦁БЗД, Амгалан –Ботаникийн троллейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэлх 2.3км борооны ус зайлуулах шугам хийх ажил
⦁Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт бага оврын цэвэрлэх байгууламж барих төсөл
⦁Төв аймгийн 1000 айлын орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
⦁Эрдэнэт хотын 7А хорооллын инженерийн шугам сүлжээний ажил
⦁Төв аймгийн Борнуур сумын гадна дулаан, цэвэр бохирын шугам
⦁Төв аймгийн Лүн сумын гадна дулаан, цэвэр бохирын шугам
⦁Солонго хорооллын гадна дулааны шугам өргөтгөх
⦁Шинэ яармаг хорооллыг дулаанаар хангах шугам сүлжээний ажил
⦁Мандал өртөөний гадна шугам сүлжээний ажил
⦁Шинэ яармаг хорооллын гадна цэвэр бохирын шугам
⦁Солонго хорооллын гадна цэвэр бохирын шугам
БЕТОН ЭДЛЭЛИЙН ҮЙЛДВЭРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Бетон эдлэлийн үйдвэр нь орчин үеийн дэвшилтэт технологи, техник тоног төхөөрөмжөөр тоноглогдож, 30 гаруй инженер, техник, мэргэжлийн ур чадвартай ажилчидтай, жилдээ 5000м3 төмөр бетон эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Манай мэргэжилтнүүд өөрийн нийлүүлэгчдээс авдаг бүтээгдэхүүн, түүхий эдийг өөрийн лабораторит шинжилгээг тогтмол хийж, Монгол улсад болон олон улсад мөрдөгдөж байгаа стандартуудыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна.
Бид чанартай цемент, угаасан элс, дайрга, бетоны нэмэлт ашиглаж зуурсан М250-М400 маркын зуурмаг, Оросын үйлдвэрийн чанартай арматураар бетон хийц эдлэлүүдийг үйлдвэрлэж, технологийн уураар шарж бэхжүүлсэн бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлдэг.
Бетон эдлэлийн үйлдвэр нь худгийн дугуйвч, худгийн таг, дулааны шугамын сувгийн тэвш, дулааны сувгийн хучилт, сувгийн тулгуур дэр, ус зайлуулах суваг, таг, үерийн усны хоолой, холбох худаг зэрэг 50 гаруй нэр төрлийн хийц эдлэлүүдийг үйлдвэрлэдэг.
Бид бүтээгдэхүүнийхээ хэв, хашмалыг өөрийн үйлдвэрт үйлдвэрлэдэг тул стандартынболон стандартын бус бүх төрлийн төмөр бетон хийцийг харилцагч нартаа санал болгож захиалгын дагуу хийж гүйцэтгэдэг давуу талтай.
Үйлдвэрийн зураг:
Лаборатори Үйлдвэрлэлийн явц
Бүтээгдэхүүн зурагнуудаас:
