Монгол улсын орчин цагийн бүтээн байгуулалтын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг сэтгэл шингээн оруулах зорилготойгоор 2013 оноос бид үйл ажиллагаагаа эрхлэн явуулж эхэлсэн. Бидний хамт олон одоогоор 80 гаруй ажилтан, алба хаагчдаас бүрдэж байгаа бөгөөд салбартаа өндөр дадлага туршлага бүхий инженер техникийн ажилтан, мэдлэг ур чадвар сайтай, мэргэжлийн зэрэгтэй боловсон хүчнээр багаа бүрдүүлээд байна.
Барилгын салбарын хүндрэл бэрхшээлтэй сүүлийн хэдэн жилүүдэд бид тогтвортой байдлын менежментийг хэрэгжүүлж, ажлын байрыг хадгалах бодлого барьж ажилласны үндсэн дээр инженер техникийн ажилтнуудынхаа тоог тасралтгүй өсгөн нэмэгдүүлж, тэдгээрийн сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд нь голлон анхаарсан. Үүний зэрэгцээ 2017 оноос бид үйл ажиллагаандаа Олон улсын чанарын тогтолцоо, менежмент, баримт бичгийн стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.
ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД:
VILLA VERDE ХОТХОН
Сонгино хайрхан дүүрэг жишиг нэгдсэн эмнэлэг ЗӨСҮТ-ийн эм, эмнэлэгийн хэрэгсэлийн нөөцийн барилга
UNESCO 21 төсөл Дэд бүтцийн хөгжил Баянзүрх, Дархан, Сэлэнгэ
Дэд бүтцийн хөгжил Сонгинохайрхан төсөл
Харилцагч байгууллагууд:
📍 Хаяг: хан-уул дүүрэг, 11-р хороо ар зайсангийн ам
☎ Холбогдох утас: +976 7555-8585
📩 И-мэйл: info@magnus-mcc.mn
💻 Вэб саят: https://magnus-mcc.mn/
