Манай “Ай Ти Партнерс” ХХК нь 2010 оноос IT-н чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2014 оноос эхлэн цахилгаан шатны худалдаа,угсралт засвар үйлчилгээний чиглэлээр БНСУ-ын Нүри & Жи Инженеринг ХХК-ын “NETIS” брендийн цахилгаан шатны Монгол дах албан ёсны төлөөлөгч салбар болон хамтран ажиллаж байна.Нүри & Жи Инженеринг ХХК нь 2008 оноос лифтний цахилгаан ,электрон систем зохион бүтээх ажлаас нийт 70 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлын гараагаа эхэлсэн бөгөөд өнөөдөр лифт үйлдвэрлэл,технологийн эринд хувьсгал гаргасан бизнесийн байгууллага болон өргөжин хөгжөөд байна.
Нүри & Жи Инженеринг ХХК нь байгуулагдсанаасаа хойш 6-н жилийн дотор Бүгд Найрамдах Солонгос Улсын Нийслэл хот Сөүлийн ойролцоох хотуудын маш олон лифт үйлдвэрлэдэг компануудын дотроос хамгийн том компани болж өсөн дэвшин, маш богино хугацаанд байр сууриа олж чадсан юм. Бидний NETIS цахилгаан шатны үйлдвэрлэлтийн компаний мэргэжилтнүүд нь цахилгаан шатны салбарт 20 гаруй жил ажиллан шинэ нээлтүүдийг хийсэн хамгийн шилдэг туршлагатай мэргэжлийн инженерүүдтэй бөгөөд Солонгос улсдаа эхний 3-т жагсдаг тэргүүний үйлдвэр болж чадсан билээ.
Солонгос улсад хамгийн сүүлийн үеийн шилдэг технологи, арга барилаар үйлдвэрлэгдсэн IT технологи болон өндөр үзүүлэлт хүчин чадал, олон улсын аюулгүйн чанар стандартыг хангасан цахилгаан шатыг угсарч суурилуулж байна. Манай компани нь үйлчилгээгээ улам сайжруулах зорилгоор орчин үеийн техник технологид суурилсан үйлчлүүлэгчийнхээ аюулгүй байдалыг бүрдүүлсэн цахилгаан шатны угсралтын ажил болон засвар үйчилгээний ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн ажиллаж байна. Мөн Аж ахуй нэгж, орон сууц, оффис, эмнэлэг, ресторан, сургуулийн барилгуудад чадварлаг мэргэшсэн инжежер, техникийн албаны туршлагатай хамт олны баг бүрэлдэхүүнтэйгээр цахилгаан шатыг угсарч, засвар үйлчилгээг нь хариуцан үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг үзүүлсээр ирсэн. Хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг нэгдүгээрт тавин хариуцлагатай зүй зохистой арга барилаар хэрэглэгчдийн эрх ашиг, сэтгэл ханамжид нийцсэн үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ хэрэглэгч таны бизнесийн шилдэг түнш байж, таны барилгын үнэ цэнийг улам нэмэгдүүлж аюулгүй тав тухтай байдлыг бүрдүүлэн ажиллах болно.
Өдрөөс өдөрт өргөн цар хүрээгээр тэлж буй IT-ийн салбарын хөгжлийг цахилгаан шатны зах зээлд хослуулан хэрэглэх замаар Монголын тэргүүлэх байгууллагуудын нэг болохын төлөө хичээнгүйлэн ажиллах болно. Бид аюулгүйн шаардлага хангасан цахилгаан шат,техникийн шилдэг үзүүлэлт болон хамгийн аюулгүй хэрэглээ,тав тухтай үйлчилгээг та бүхэндээ хүргэх болно.
Бидний зорилт
1. Үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангах
2. Орчин үеийн техник,технологид суурилсан чанартай цахилгаан шатыг нийлүүлэх
3. Зах зээлд тэргүүлэгч компани болох
4. Холбогдох норм,стандартад нийцүүлэн үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн, түргэн шуурхай засвар үйлчилгээийн ажлыг хийж гүйцэтгэсэнээр сэтгэл ханамжийн баталгааг бий болгох
Бидний давуу тал
1. Сэлбэг хэрэгсэлийн нөөц бололцоогоор хангах
2. Сэлбэг хэрэгсэлийг үйлдвэрээс нь түргэн шуурхай нийлүүлэх боломж бололцоог хангах
3. Мэргэшсэн туршлагатай боловсон хүчин
4. 24-н цагийн дуудлага,засвар үйлчилгээ
5. Сар бүрийн тогтмол үзлэг, засвар үйлчилгээ
Зорилго
Манай компани нь техник технологийн өндөр хөгжид тулгуурлан хамгийн сүүлийн
үеийн дэвшилтэт технологи бүхий лифтийг зохион бүтээнэ
Түүхэн
