HIGOLD MONGOLIA logo

HIGOLD MONGOLIA

Гэр ахуйн

HIGOLD MONGOLIA

📍 Хан-уул дүүрэг 2-р хороо Чингүнжавын гудамж Мишээл Барилгын Их Дэлгүүр 2-74 тоот

Манай компани 2017 оноос Тавилгын тоноглолын худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.

Бид 2019 оноос  Дэлхийн 86 улсад салбар төлөөлөгчтэй Дэлхийн топ гэр ахуйн тавилгын тоноглол үйлдвэрлэгч болох “Higold Croup”-ийн гал тогоо, хувцасны шүүгээ, угаалтуур, холигч, дагалдах хэрэгсэл болох нугас, зам зэрэг олон нэр төрлийн тоноглолуудыг зах зээлд албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна.

Герман болон Италийн шилдэг загвар зохион бүтээгчдийн загвараар үйлдвэрлэгдсэн дэвшилтэт технологи бүхий олон үйлдэлт, ухаалаг шийдэлтэй тавилгын тоноглол, дагалдах хэрэгсэлүүдийг сонгох боломжийг айл өрх, албан байгууллага болон тавилга үйлдвэрлэгч, харилцагч нартаа олгосоор ирлээ.

Тавилга үйлдвэрлэлийн хувьд тавилгын тоноглол бол урт удаан эдэлгээ чанарыг тодорхойлохоос гадна тухайн тавилгын загвар дизайн, ур хийц, орон зайн төгс шийдэл бий болгох боломжийг олгодгоороо онцлог билээ.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Дэлхийн хөгжлийг Монголд ахуйд нийцүүлнэ.

ҮНЭТ ЗҮЙЛ:

  • Бахархах нэр хүнд
  • Рейтинг
  • Ёс зүйтэй
  • Найрвартай
  • Давтагдашгүй

HIGOLD ГРУППЫН ТУХАЙ:

Higold групп бол хэрэглэгчдийн хүсэлд нийцсэн дэвшилтэд технологи бүхий төрөл бүрийн тавилгын олон үйлдэлт ухаалаг тоноглолын үйлдвэрлэл, худалдааны компани билээ. Манай компани Хятадын тавилгын олон үйлдэлт тоноглол үйлдвэрлэлийн салбарт сор болсон брэндүүдийг үйлдвэрлэн дотоодын зах зээлд борлуулалтаараа олон жил ноёрохсоор ирсэн бөгөөд дотоодын зах зээлийн 48%-ийг дангаараа хангадаг.

HiGold бол тавилгын олон үйлдэлт тоноглолын азид төвтэй өнөө үеийн нэгэн томоохон үйлдвэрийн нэг ба 340,000 м2  талбай бүхий үйлдвэрлэлийн хэсэгтэйн дээр 2000 гаруй ажилтантай бөгөөд үүнээс 300 гаран нь судалгаа хөгжүүлэлтийн хэсэгт ажилладаг. HiGold  нь Хятадын үндэсний нэгэн томоохон өндөр хөгжилт технологийн аж үйлдвэр гэж нэрлэгдэхээс гадна үндэсний инженер технологын   судалгааны төв институтыг эзэмшидэг бөгөөд  Герман улсын Cologne  хотод өөрийн загварын хэлтэс, Италын Turin хотод загварын институттэй.

Түүнчлэн Италын загварын томоохон компани болох Pininfarina-тай хамтран 300 гаран шинэ санаачлагын патент бүхий JV институт байгуулсан ба үүгээрээ дэлхийд танигдсан Герман улсын “Red Dot ” загварын шагналын эзэнээр 4 удаа шалгараад байна. HiGold –ийн олон үйлдэлт тоноглолууд нь дэлхийн 86 улсад худалдаалагддаг ба маркетингийн сүлжээ нь дэлхий даяар бүрэн тархсан байдаг. Мөн дотооддоо 180 гаруй агентууд болон 80 гаран тавилгын дэлгүүрээр дамжуулан Хятадын урдаа барих үл хөдлөхийн болон гэр ахуйн тавилгын брэндүүдтэй хамтарч ажилладаг. Хятадын тавилга үйлдвэрлэлийн топ 20 компани HiGold-ийг сонгон хэрэглэдэг ба Европын топ компаниуд болох B@Q (England) , Incoll ( Italy) , Dada ( Italy) , Alno ( Germany) , Hacker kuchen ( Germany ), Berioni ( Spain ), Team 7 ( Austria)   HiGold-ийг сонгон хэрэглэж байна.

Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Хан-уул дүүрэг 2-р хороо Чингүнжавын гудамж Мишээл Барилгын Их Дэлгүүр 2-74 тоот

Цахим сувгууд

Lat: 47.89109, Lon: 106.885048 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.