Андын зам констракшн logo

Андын зам констракшн

Барилга угсралт

Андын зам констракшн

📍 ХУД, 4-р хороо, Арцат-10 гудамж, 17 тоот

“Андын зам констракшн” ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан. Барилга угсралт, үйлдвэрлэл, худалдаа, мал аж ахуй, автозамын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1500 гаруй ажилчидтай. Нийт ажилчдын 80% нь залуу боловсон хүчин байгаа нь бидний давуу тал юм. 

Өнгөрсөн жилүүдэд улс эх орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулан 150 гаруй барилга байгууламж, худалдаа үйчилгээний төв, орон сууцны хотхоныг барьж ашиглалтад оруулсан байна. 

Бид компанийн туршлага, хамт олны мэдлэг чадвар, санхүүгийн боломж зэргийн үндэслэн 2020 оны 04 сарын 15-ны өдөр НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ, “ХОТ БАЙГУУЛАЛТ ХӨГЖЛИЙН ГАЗАР”-аас зарласан “ГЭР ХОРООЛЛЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ, БАРИЛГАЖУУЛАХ” нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож хуулийн дагуу шалгарсан.

“Андын зам констракшн” ХХК нь ХУД-ийн 4-р хороо “Е” хэсэгчилсэн талбай 39.9 га талбайд дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа эхлүүлээд байна. “Е” хэсэгчилсэн талбай нь 733 нэгж талбар бүхий оршин суугчидтай томоохон хэсгүүдийн нэг юм.

Манай төсөлд 1500 хүүхдийн бүрэн дунд сургууль, 600 хүүхдийн цэцэрлэг, 300 ортой нэгдсэн эмнэлэг, худалдаа үзвэр үйлчилгээний цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн, 3547 айлын орон сууцны цогцолборууд болон түрээсийн орон сууц тус тус 2021-2024 оны хооронд хэрэгжихээр төлөвлөгдсөн. Төслийн гол онцлог нь гэр хорооллын утааг эрс багасгаж, хүн амын нягтаршил бага байх бөгөөд айл бүр нэгнийхээ үзэгдэх орчинг хязгаарлахгүй байх барилга хоорондын зайг шийдэн оршин суугчдад аюулгүй, авто машингүй тав тухтай ногоон орчныг бүрдүүлснээрээ давуу талтай юм. Мөн “Геологийн төв лаборатори”-ийн 3 замын уулзварлуу шинэ гүүрэн гарц төлөвлөгдсөнөөр Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүрэг, Хан-Уул дүүргийн зорчих тээврийн хэрэгслийн ачаалал багасаж, замын түгжрэл эрс буурна.

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

ХУД, 4-р хороо, Арцат-10 гудамж, 17 тоот

Цахим сувгууд

Lat: 47.892727, Lon: 106.812759 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.