Шиг Баялаг Пропертиз ХХК нь 2020 оны 11 сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авч үйл ажиллагаагаа эрхэлж буй “Үл Хөдлөх Хөрөнгө” зуучлалын компани юм. Байгуулагдсанаас хойш Баянзүрх дүүрэгт байрлалтай төслүүд дээр ажиллаж байсан ба үүнээс дурдвал “Дэлгэрэх Таван Чандмань” ХХК-ий хэрэгжүүлж буй “Дэлгэрэх апартмент” 1,2 төсөл, “Стронгер” ХХК-ий “Парадайс апартмент” төсөл, “Гранд дрийм” констракшн ХХК-ий “Дрийм апартмент” гэх төслүүд дээр үндсэн борлуулалтаар ажиллаж байсан туршлагтай.
Эрхэм зорилго: “Гэрлийн хурдаар баялагийг бүтээнэ”
Технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн, мэргэшсэн чадварлаг хамт олныг бүрдүүлэн, харилцагчдын сэтгэл ханамжийг өндөр түвшинд аваачан сонголт хийх боломжийг бий болгох.
Алсын хараа:
Үйлчлүүлэгч төвтэй, хамгийн зөв, тэргүүлэгч компани байх.
Бидний үнэт зүйл:
- Хамт олон
- Хөгжил дэвшил
- Хамтийн зүтгэл
- Харилцагчийн итгэл
- Хариуцлага
