Хангал Констракшн ХХК logo

Хангал Констракшн ХХК

Зураг төсөл

Хангал Констракшн ХХК

🌐 https://khangal.business.site/📍 БГД, 3-р хороо, Монгол99 төв, 9 давхар

Хангал констракшн ХХК нь 2017 оноос модон барилгын зураг төсөл, барилга угсралт, мод боловсруулалт үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 30 гаруй үндсэн ажилтантай, 50 гаруй туслан гүйцэтгэх байгуулгатай гэрээ байгуулан үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

Бид модон барилгын салбарт Чанарын Менежментийн Тогтолцоо ISO 9001:2016-г нэвтрүүлсэн анхдагч байгууллага бөгөөд 2017 оноос хойш тууштай хэрэгжүүлж одоогийн байдлаар Хангал Констракшны нэр дээр байгууллагын лого, уриа, бренд, барилгын хийц   зэрэг 10 гаруй зохиогчийн эрх, патентийн эрхийг авсан билээ.

 


Манай байгууллага ОХУ-н мод боловсруулах тэргүүлэх үйлдвэр болох “Госстрой” компаний албан ёсны дистрибьютерээр хамтран ажиллаж байгаа бөгөөд барилга угсралтын ажлын гол түүхий эд - чанарын стандартад нийцсэн наамал дүнз болон модон материалыг мод боловсруулах үйлдвэртээ бэлтгэн барилга угсралтад нийлүүлж байна.

Мод боловсруулах vйлдвэр, мод хатаалгын камер, будгийн цех зэргийг барьж ашиглалтанд оруулан vйл жиллагаагаа өргөжvvлэн ажиллаж байгаа ба мод   боловсруулах vйлдвэр нь сард 500м3 мод боловсруулах ,хатаалгын камер нь сард 200м3 мод хатаах хvчин чадалтай бөгөөд наамал дүнз, барилгын дотор, гадна хэрэглэгддэг модон бэлдэцvvдийг vйлдвэрлэж байна.

 

Барилгын зураг төсөл

Холбогдох хууль тогтоомж, норм дүрэм стандартыг мөрдөн хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн зураг төслийг гүйцэтгэж байна.

Бид:

  • Бүх төрлийн модон барилгын зураг төсөл
  • Амины орон сууцны хороололын ерөнхий төлөвлөгөө, видео танилцуулга
  • 16 хүртэлх давхар орон сууц болон олон нийтийн барилгын зураг төсөл
  • Интерьер болон экстерьерийн зураг төсөл
  • Гадна тохижилт, ландшафт гэх зэрэг бүх төрлийн зураг төслийг боловсруулж байна.

 

Барилга угсралт

Манай байгууллага нь наамал дүнз болон Канад технологийн модон араг бүтээцтэй барилгыг захиалагчийн хүссэн загвар дизайнаар, хэрэгцээ шаардлагад нийцсэн тав тухтай, инженерийн цогц шийдэл бүхий барилгыг чанарын өндөр түвшинд, түргэн шуурхайгаар түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлөөр барьж гүйцэтгэж байна.

Наамал дүнз нь мод боловсруулах үйлдвэрт технологийн дагуу 8-10%-ийн чийгшилтэй хатаасан банзыг үйлдвэрийн дамжлагаар боловсруулан нааж, өргөн нь 160мм, 200мм, 240мм, урт нь 12м хүртэлх хэмжээтэйгээр үйлдвэрлэдэг бөгөөд ямарч дулаан алдагдалгүй, эвдрэл хагаралгүй, он удаан эдэлгээтэйгээрээ энгийн дүнзнээс ялгарна. 

Канад технологийн модон каркасан барилга нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж өргөн хүрээгээр ашиглагдсаар ирсэн. Стандартын дагуу баригдсан модон барилга нь хэрэглэгчийн тав тухыг хангаад зогсохгүй хүүхэд өсөж торних хамгийн эко, эрүүл орчин болж өгч үеэс үе дамжих үнэт хөрөнгө болж үлдэнэ. 

Бид “Барилгын Эрчим Хүчний Хэмнэлтийн Төв”-тэй хамтран ажиллаж өөрсдийн барьж буй барилгын технологид “Барилгын дулаан хамгаалалын үнэлгээ” хийлгэсэн ба эрчим хүчний ангиллын хувьд “В” түвшинд байна. БНбД 23-02-09   барилгын дулаан хамгаалалтын нормын шаардлагаар шинээр баригдаж буй барилга нь “С” түвшин ба түүнээс дээш ангилалд багтах ёстой байдаг. Энэхүү дүгнэлтээр манай барьж буй барилга нь технологийн дагуу баригддаг ба дулаан алдагдал маш багатай, эрчим хүчний хэмнэлттэй барилгыг захиалагчдад санал болгож байгаа юм.

 

 

Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

БГД, 3-р хороо, Монгол99 төв, 9 давхар

Цахим сувгууд

Lat: 47.906559, Lon: 106.909744 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.