"Эрдмин" ХХК logo

"Эрдмин" ХХК

Цахилгааны материал

Монголын анхны катодын зэс, цахилгааны кабель утасны үйлдвэр

🌐 https://erdmin.mn📍 Эрдэнэт хот, Баянцагаан баг, "Эрдмин" ХХК-ийн байр

Эрдмин ХХК Шүлтгүйжүүлэлт-Уусган хандлалт-Цахилгаан химийн технологи ашиглан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-н балансын бус, бага агуулгатай хүдрийн овоолгоос хүхрийн хүчлийн сулруулсан уусмалыг ашиглан катодын цэвэр зэс үйлдвэрлэх үйлдвэрийг 1997 оны 01-р сарын 17-нд ашиглалтанд оруулсан. “Erdenet Minerals Solution” буюу “Эрдмин”, Монгол Улсын Аж Ахуйн нэгжийн хуулийн дагуу Улсын бүртгэлтэй бөгөөд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-н хаягдал, балансын бус хүдрийн овоолгуудыг 40 жилийн турш ашиглах эрхтэй. 

Эрдмин ХХК-ний үйлдвэрлэж байгаа катодын зэсийн чанарыг олон улсад нэр хүнд бүхий Английн “ALS” компани баталгаажуулдаг бөгөөд катодын зэсийн чанар +99,999%-н цэвэршилттэй байгаа нь Лондонгийн Металлын Биржийн “A”  зэрэглэлийн чанарын шаардлагыг хангадаг. 2005 оноос 8мм болон 12 мм-н голчтой зэс утас үйлдвэрлэж, 2007 оноос цахилгааны утас үйлдвэрлэж эхэлсэн. Бид Олон улсын чанарын удирдлагын стандартын ISO 9001:2000 (MNS ISO9001/2001) –ын шаардлагыг хангасны учир уг стандартын 11 тоот гэрчилгээ гардан авсан. 2022 онд чанарын   менежментийн ISO 9001:2015, байгаль орчны менежментийн ISO 45001:2018, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ISO 14001:2015 стандартыг тус тус хэрэгжүүлж эхлээд байна.  

Эрдмин ХХК татварын албатай 8 төрлийн татвараар тооцоо хийдэг ба улс, орон нутгийн төсөвт татвар төлдөг томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг юм. 

Эрдмин ХХК-ний үндсэн үйл ажиллагаа: Катодын цэвэр зэс үйлдвэрлэл, төрөл бүрийн цахилгааны кабель утас үйлдвэрлэл.   


ЭРДМИН ХХК-ИЙН ҮЙЛДВЭРЛЭЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Катодын цэвэр зэс

Эрдмин ХХК-ийн төслийн хүчин чадал 3000 тн.


Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Эрдэнэт хот, Баянцагаан баг, "Эрдмин" ХХК-ийн байр

Цахим сувгууд

Lat: 49.042831, Lon: 104.15995 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.