“Н Эй Би Трейд” ХХК нь Монгол улсын барилгын салбарт чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлж, өрсөлдөхүйц үйлчилгээ үзүүлэх, улмаар энэ салбартаа тэргүүлэгч байр суурьтай байгууллага болох зорилготойгоор 2002 онд үүсгэн байгуулагдсан. Одоогоор тогтвор суурьшилтай нийт 10 ажилтантай, инженер техникийн чадварлаг баг хамт олон бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Бид хэрэглэгч үйлчлүүлэгчдийн шаардлага, хүсэл сонирхлыг дээдлэн, ажил үйлчилгээг үр дүнтэй явуулж, үйл ажиллагаандаа Олон улсын ISO 9001:2008 Чанарын удирдлагын тогтолцоо стандартыг албан ёсоор хэрэгжүүлэн ажилладаг.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
Барилгын материал импортоор оруулж ирэх, бөөнөөр болон жижиглэнгээр худалдах
Борлуулалтын дараах засвар үйлчилгээ, хаалганы угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ
Манай байгууллага нь дэлхийд тэргүүлэгч, барилгын материал үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнүүдийг импортлон эх орныхоо зах зээлд ханган нийлүүлдэг.
Манай борлуулалтын голлох бүтээгдэхүүнүүд:
ХБНГерман улсын “HORMANN” фирмийн хамгаалалтын ган хаалга, галын хаалга, гараашийн болон үйлдвэрийн зориулалттай хаалга
БНЧех улсын “KORADO” фирмийн хэвлэмэл ган радиатор, алчуур хатаагч, гоёлын радиатор, холбох хэрэгсэл
БНХАУлсын “RIFENG” фирмийн халаалтын хоолой, хоолой холбох хэрэгсэл, угсралтын багаж, тохируулах хаалт
ХБНГерман улсын “FLAMCO” фирмийн халаалт, усан хангамжийн системийн хоолой холбох хэрэгсэл, хаалт арматур, багаж хэрэгсэл
БНЛатви улсын “EUROPLAST” фирмийн агааржуулалтын системийн сэнс, тоног төхөөрөмж
БНЧех улсын “LICON” фирмийн шалны болон бассейны сэнстэй конвекторууд
ХБНГерман улсын “MAICO” фирмийн агааржуулалтын систем, угаалгын өрөөний сэнснүүд.
Бид бараа бүтээгдэхүүнээ захиалгаар болон бэлнээр дотооддоо агуулахаар (ТЭЦ 4-ийн урд өөрийн эзэмшлийн газар, агуулах) дамжуулан жижиглэнгээр болон бөөнөөр борлуулалтаа хийж байна.
Илүү дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү
