Цахилгаан-механикийн компани нь 2002 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 0,5-2 мм-ийн зузаантай ялтсан металл боловсруулах Чех улсын гар ажиллагаатай тоног төхөөрөмж суурилуулан, нийт 7 ажилтан ажиллагсадтайгаар үйлдвэрлэл эхэлж зах зээлд анхны бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлснээр ялтсан металл боловсруулах анхны үйлдвэрлэгч болсон юм.
Тоног төхөөрөмжийн шинэтгэл:
Энэ чиглэлдээ тууштай тасралтгүй үйл ажиллагаа явуулсны үр дүнд 2007, 2010, 2019 онд тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийснээр ялтсан метал боловсруулах(sheet metal processing) AMADA фирмийн PEGA 367 загварын CNC компютерийн удирдлагатай олон үйлдэлт, өндөр нарийвчлалтай (зүсэлт, цоололт, эсгүүр) машин, HTF220 загварын CNC удирдлагатай нугалааны машин MURATEK фирмийн MOTORUM-2044TC машинууд болон холбогдох программ хангамжийн хамт худалдан авч суурилууллаа. Энэ хугацаанд манай инженерүүд тоон технолонгийн төхөөрөмжүүдэд амжилттай суралцан зохион бүтээх болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зохих түвшинд автоматжуулж чадсан. Зохион бүтээх түвшинд 3D-CAD, CAD, Inventor, Metal bender зэрэг үйлдвэрлэлийн программаар хийцлэл дизайнаа гүйцэтгэж, Metal designer,Vizi CAD, Punch5 программ хангамжууд ашиглаж эд ангийн хийцлэлийн алдааны нарийвчлалыг 0,1-0,2 мм д хэүргэлээ.
Будаг (finishing)
Монголд анх удаа эрүүл мэнд байгаль орчинд ээлтэй хуурай будагийн технологи нэвтрүүлсэн.Германы SFB GmbH-д үйлдвэрлэсэн цагт 50 м.кв металл гадаргуу будах чадалтай 118 кВт-ын хэт улаан туяаны шарах зуухтай бүрэн автомат шугам суурилуулан ашиглаж байна. Голланд улсын AKZO NOBEL фирмийн будгаар RAL кодын дагуу өнгөний сонголт хийж будаж байна.
Гагнуур (welding).
Ялтсан төмрийн ширээлтийн ажилд тохиромжтой нуман, MIG/MAG, цэгэн болон хадаас (stad)ны гагнуурын технологуудыг ашиглаж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
Цахилгаан механикийн үйлдвэрлэл болон угсралт:
Шит самбарын хийцлэлийн тооцоо, дизайныг өөрийн инжнерийн шийдэл гаргаж, түүнийхээ дагуу үйлвэрлэж байна. Ингэснээр захиалагчийн шаардлагад нийцсэн шийдэл болон бүтээгдэхүүнийг харилцагчиддаа нийлүүлж байна.
Бүтээгдэхүүний төрөл:
- 0,4/6/10/35 кВ- н хувиарлах байгууламж, трансформаторын дэд өртөө
- Төрөл бүрийн 0,4 кВ- н цахилгааны шит самбар/ схемийн дагуу
- Давхар дундын тоолуурын самбар
- Кабелийн зам, трасс
- Барилга байгууламжын цахилгааны угсралт
Ялтсан металл бүтээгдэхүүний үйлдвэрлэл:
Ялтсан бүтээгдэхүүний чанарыг өндөр түвшинд гаргах үүднээс дагалдах тоноглол болох нугас, цоож, бариулыг Чех болон Турк улсад үйлдвэрлэсэн эд ангиудыг суурьлуулдаг.
Бүтээгдэхүүний төрөл:
- металл хаалга
- галын гидрантын самбар
- коллекторын хайрцагнууд
- бүх төрлийн нээлхий тагнууд
- халаалтын зуух
- замын хашлага
- бусад
