“Юү Жи Жи Эс” ХХК нь 2010 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2013 оноос албан ёсоор байгуулагдан интерьер, экстерьерийн зураг төсөл гүйцэтгэлийг хийж байна. Бид дэлхийн дизайны хөгжлийн чиг хандлагыг үндэсний онцлогтой хослуулан өвөрмөц загварыг нийтэд түгээн, монголын дизайны хөгжлийг шинэ шатанд гаргах үйлсэд өөрсдийн хувь нэмэрээ оруулахаар санаа нийлэн ажиллаж байна.
Манай чадварлаг баг хамт олон захиалагч таны хүсэл сонирхлын дагуу орчин үеийн дизайны чиг хандлагыг, уламжлалт хэв маягтай хослуулан орон зайн зөв төлөвлөлт, тав тух, үнэ цэнийг илэрхийлэхүйц загварыг бүтээлч сэтгэлгээ гоо сайхны өндөр мэдрэмжинд тулгуурлан хийж гүйцэтгэдэг.
Харилцагч таньд бизнэсийн онцлогийг илэрхийлэх дахин давтагдашгүй дизайны шинэлэг шийдэл уян хатан үнийг санал болгож байна.
