“Дижитал Саплай” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд борлуулалт, түрээсийн үйлчилгээгээр арвин туршлага хуримтлуулсан баг хамт олон билээ. Бидэнд итгэл хүлээлгэн өөрсдийн Үл Хөдлөх Хөрөнгө (ҮХХ)-өө зуучлуулж буй харилцагч нарынхаа итгэлийг бид хүндэтгэн үзэж зуучийн үйлчилгээгээ өндөр хариуцлагатайгаар гүйцэтгэдэг.
Манай харилцагчид өөрсдийн ҮХХ-ийг найдвартай, хурдан шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд худалдан борлуулахаар бидэнд ханддаг.
Бид ҮХХ-ийн үнэлгээ хийж, зах зээлийн нөхцөл байдалд суурилсан стратеги төлөвлөлт гаргаж тухайн ҮХХ-ийг хамгийн ашигтайгаар худалдан борлуулахад хамтран ажиллах болно. Мөн зах зээлд буй ижил төстэй ҮХХ-үүдийн талаар болон тус салбарын чиг хандлагын талаарх мэдээллээр таныг хангах бөгөөд боломжит худалдан авагчдыг эрэлхийж дараах үйлчилгээнүүдийг үзүүлдэг.
- Үл хөдлөх хөрөнгийн давуу болон сул талуудыг тодорхойлох,
- Зах зээлд сурталчилах оновчтой арга замуудыг олох,
- Өөрсдийн харилцагч захиалагчдад тухайн үл хөдлөх хөрөнгийг санал болгох,
- ҮХХ-ийн хөрөнгө оруулагчдад худалдан авалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх:
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Манай байгууллага танаас ямар нэгэн урьдчилгаа төлбөр авахгүй бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж борлуулах хүртэлх гаргасан бүх зар сурталчилгааны зардлыг ДИЖИТАЛ САПЛАЙ ХХК нь дангаар хариуцна. Мөн та үл хөдлөх хөрөнгөө хувиараа зарж борлуулсан тохиолдолд бид танаас ямар нэгэн нэмэлт төлбөр авахгүй.
Худалдах - Орон сууц 2%, оффис болон хаус 3%, газар 5%-тай тэнцэх хэмжээний үйлчилгээний хөлс
Түрээс - Орон сууц болон хаусын нэг сарын түрээсийн төлбөрийн 80 хувьтай тэнцэх хэмжээний үйлчилгээний хөлс
