"Гангоо Архитектс энд Инженерс" ХХК нь архитектор, инженерүүдээс бүрдсэн Улаанбаатар хотод байрлалтай зураг төслийн компани юм. Дотоодын болон гадаадын захиалагч нарт томоос жижиг хүртэлх төслүүдийн зураг төсөл боловсруулах үйлчилгээг хийж гүйцэтгэсээр ирсэн билээ.
Бидний гол үйлчилгээ нь Архитектур дизайн, Ерөнхий төлөвлөгөө, Интерьер дизайн, Төслийн менежмент бөгөөд захиалагчиддаа чанарын өндөр түвшний, онцлог загварыг хийж гүйцэтгэхэд хүчин чармайлтаа бүрэн дайчлан ажиллаж байна.
Үйлчилгээ
- Архитектур дизайн
- Ерөнхий төлөвлөгөө
- Интерьер дизайн
- Ландшафт дизайн
- Барилга бүтэц
- Хорших инженерийн зураг
- Дизайн хяналт
- Төслийн болон угсралтын менежмент
- Угсралтын хяналт
- Төсвийн менежмент
