Эрчим Инженеринг ХХК нь 1999 онд байгуулагдсан цагаасаа Монгол улсын эрчим хүчний системийн хүрээнд 20 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Компанийн үндсэн үйл ажиллагаа нь эрчим хүчний дамжуулах болон түгээх сүлжээ, уул уурхайн цахилгаан хангамж, тэдгээрийн тоног төхөөрөмжийн барилга угсралт, засвар болон зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Байгуулагдсан цагаасаа хойш манай компани дотоод гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төсөл хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтад гар бие оролцон, эрсдэлгүй амжилттай хүлээлгэн өгсөөр байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, амжилтын үр дүнд салбартаа тэргүүлэх өрсөлдөхүйц компаниудын нэг болж чаджээ.
Эрчим Инженеринг ХХК нь үйл ажиллагааны үндсэн чиглэл, эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд
Эрчим хүчний яам
⚡0,4-220кВ болон түүнээс дээш цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ - Туршилт тохируулгын ажил үйлчилгээ
⚡ 0,1-100МВт болон түүнээс дээш эрчим хүчний эх үүсвэрийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах
⚡ 0,4-110кВ болон түүнээс дээш цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах Барилга хот байгуулалтын яам; - Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил
⚡ Ус хангамж, ариутгах татуургын системийн шугам сүлжээ, барилга байгууламж, тоног төхөөрөмж
⚡ Дулааны гол шугам,түүний тоног төхөөрөмжийн угсралт
⚡ Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт
⚡ Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн барилгын ажил 9 давхар хүртэл, Ган бүтээцэн барилгын ажил
⚡ Газар доорх гарц, тусгай зориулалтын угсармал болон цутгамал төмөр бетон, ган бүтээцтэй барилгын ажил
⚡ Барилгын дотор гадна цахилгаан хангамж, холбоо дохиолол, шугам сүлжээ, галын дохиолол угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, барилгын гадна салбар шугам сүлжээ
⚡ Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан ус суваг, төмөр замын далан, хоолой болон газар шорооны тусгай ажил
