ТОП ПРОДАКТ ХХК logo

ТОП ПРОДАКТ ХХК

Бетон зуурмаг, төмөр бетон эдлэл

🌐 https://tpmix.mn/.📍 консул 11-290


KОМПАНИЙН ТУХАЙ 

2015 онд Топпродакт ХХХ-ийг үүсгэн байгуулагдсан ба 2021 онд Монгол улсад анхны бөгөөд цорын ганц Хуурай бетон үйлдвэрийг ашиглалтад оруулж, Хэрэглэгчдэд хүргээд 5 дахь жилдээ үйл ажиллагаа  явуулж байна. Манай үйлдвэр нь БНХАУ-д тусгай захиалгаар үйлдвэрлүүлсэн ба 2021онд – 7160тн; 2022 онд-11790тн; 2023онд- 34781тн; 2024онд – 51775 тн-г зах зээлд нийлүүлээд байна. 2025 онд – 75000 тн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийт 29 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй бөгөөд онлайн болон гэрээт салбаруудаар дамжуулан борлуулагдаж байна.

Монгол улсын барилгын салбар, тэр дундаа бетон зуурмагийн салбарт нэн шинэ хуудасыг нээхээр хаашаа ч тээвэрлэн хүргэх боломжтой, зөвхөн ус байхад л хангалттай ХУУРАЙ БЕТОН бүтээгдэхүүнийг ХЭРЭГЛЭЭГ ХЯЛБАРШУУЛЖ, АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛНА уриа дор үйлдвэрлэн хэрэглэгч нартаа нийлүүлээд байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дамжлага тус бүрт дотоодын чанарын хяналтыг өдөр тутамдаа хэрэгжүүлдэг ба хөндлөнгийн хяналтыг 7 хоног тутам хийлгэдэг нь бидний чанарын талаарх олж авсан том соёл юм.

Аливаа барилгын бетон зууралт болгон өөр марктай байж болохгүй юм. Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж ихсэж байгаа өнөө үед энэ нь ихээхэн хохирол, нөхөж баршгүй гарз учруулах аюултайг бид бүхэн мэдэж байгаа билээ. Энэ асуудлыг зориглон шийдэхээр бид бүхэн 2021 онд бүтээгдэхүүнээ зах зээлд гаргасан болно.




БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

1. Монгол улсад анхны бөгөөд цорын ганц Хуурай бетоны үйлдвэрлэлийг эхлүүлсэнээр түүхий эд материал хомс эсвэл байгаа түүхий эд материал нь чанарын шаардлага хангадаггүй, төв суурин, дэд бүтцээс хол газарт стандарт бүтээн байгуулалт хийх нөхцлийг бүрдүүлж барилгын материал үйлдвэрлэлийн салбарт орчин цагын шинэ хуудсыг нээсэн.

2. Монгол улсад анхны MNS ASTM C387/387M:2022 Хуурай бетон стандартыг батлуулж үндэсний стандарт болгосон. Ингэснээр улсын болон хувийн хөрөнгөөр баригдах алслагдсан бүтээн байгуулалтад тавих хяналт бүрэн стандартчилагдсан.


3. Төрийн зохих байгуулллагын хяналт, шалгалт, Улсын төв лабораторийн туршилтаар батлагдаж Тусгай зөвшөөрөл болон Тохирлын гэрчилгээг авч барилга байгууламжид хэрэглэх, зах зээлд нийлүүлэх эрхийг бий болгосон.

4. Хуурай бетон үйлдвэрлэлийг түшиглэн Өндөр бат бэхтэй, Элсэн суурьтай Гроут төрлийн  бүтэгдэхүүн зөвхөн импортоор орж ирдэг байсныг үндсэний бүтээгдэхүүн болгон дотоодын зах зээлд үйлдвэрлэн нийлүүлж эхлэсэн.

5. Шангри-Ла шал, дээвэрийн цутгалтын ажил. Хүн амын нягт, хөдөлгөөн ихтэй газар цутгалт хийх шинэ шийдлийг Хуурай бетон салбарт танилцуулж амжилттай гүйцэтгэсэн.



6. Аюуд товер суурийн баганы цутгалтын ажил. Нэгэнт ашиглалтад оруулсан барилгыг хүчитгэхэд Хуурай бетон онцгой үүрэг гүйцэтгэж болох шинэ шийдлийг нэвтрүүлсэн.


7. Бетон зуурмагийн үйлдвэргүй, түүхий эд материалгүй газарт Хуурай бетоноор чанартай бүтээн байгуулж хийх боломжтойг салбарт танилцуулсан.


8. Хувийн сууцны цутгалтууд барилгын тусгай зөвшөөрөлд хамрагддагүй байснаас дур мэдэн багцаалдан хольж иргэдийг баггүй хохироодог байсныг стандартжуулсан.


9. Алслагдсан бүтээн байгуулалтад мөн л тухайн орон нутагт байгаа түүхий эд материалаар багцаалдан хольсоноор зууралт болгон өөр болдог, ямар бат бэхийн марк гарч байгаа нь тодорхойгүй байдлыг стандартжуулж эхлэсэн.


10. Улсын чанартай бүтээн байгуулалтад заавал том дэд бүтэц шаардлагагүй, Хуурай бетоныг тухайн төсөл хичнээн урт үргэлжлэх эсэхээс үл хамааран цутгалт хийх нь маш хялбар болохыг харуулж чадсан. Энэ нь зайны хол, хугацааны уртыг давах чанарыг Хуурай бетон агуулсаныг гэрчилсэн.




Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

консул 11-290

Цахим сувгууд

Lat: 47.911877, Lon: 106.952972 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.