Нөхөн сэргээгдэх цэвэр түүхий эдээр хийсэн экологийн бүтээгдэхүүн болох хонины ноосон барилгын дулаан тусгаарлах материал дэлхий нийтэд эрэлт хэрэгцээ ихтэй байна. 2000 он гарсаар хэд хэдэн оронд тухайлбал Шинэ зеланд, Их Британи, Австрали, Ирланд улсуудад цэвэр болон үйлдвэрийн хаягдал ноосыг боловсруулан барилгын дулаан тусгаарлагч материалууд хийдэг болсноор барилгын материалыг орлох байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг дээрх улсуудаас гадна Европын холбооны улсууд, Скандинавын орнууд, Япон, Канад гэх мэт орнуудад өргөнөөр хэрэглэх болжээ.
Ийм учраас манай компани монгол хонины ноосыг ашиглан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох хонины ноосон барилгын дулаан тусгаарлах материалыг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Бид төслөөрөө дамжуулаад хэрэглэгчдэд эрчим хүчийг хэмнэх, дулаан алдагдлыг бууруулах, гал дэмждэггүй, дуу чимээ тусгаарлах, байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд хоргүй экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх боломж олгож байна.
