I&G international LLC logo

I&G international LLC

Барилга угсралт

I&G international LLC

🌐 iandginternational.mn📍 БЗД-ийн засаг даргын тамгын газрын урд

Бидний тухай “Ай Энд Жи Интернэшнл” ХХК нь 2015 оноос барилга угсралт , хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж өнөөг хүртэл Монгол улсын эдийн засаг, барилга бүтээн байгуулалтын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан, их бүтээн байгуулалтын салбарт амжилттай ажиллаж байна . Бид захиргаа хүний нөөц, санхүү, маркетинг борлуулалт, инженер техникийн алба бүхий бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна. Компанийн амжилтын гол эх үндэс нь ажилчдын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага, хувь хүний хандлагаас шууд хамаардаг. Тиймдээ ч ажилчдынхаа мэргэжлийн ур чадварыг системтэй дээшлүүлэх тал дээр анхаарч гадаад дотоодын сургалтад байнга хамруулан ур чадварыг тогтмол нэмэгдүүлж байхыг зорьдог. Бид хүний эрхийг дээдэлж ажилтнуудынхаа эрхийг зөрчихгүй байх талаар анхаарч , ажилтан тус бүрийн ар гэр , ахуй амьдралыг нэн тэргүүнд тавьснаар тухайн ажилтан ажлын байран дээр сонор сэрэмжтэй , ажлын бүтээмжтэй сэргэлэн цовоо ажиллах нөхцөлийг хангаж өгдөг. Ай Энд Жи Интернэшл ХХК нь 2018 оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн захиалагч компани болж дараах төслүүдийг бие даан хэрэгжүүлж байна. 

• Баянзүрх апартмент хотхон 

• Баянзүрх хороолол 

• Stone residence хотхон

Манай компанийн хэрэгжүүлж буй төслүүд нь архитектурын зөв шийдлийг бий болгосноороо захиалагчид, оршин суугчдын таашаалд нийцдэг. Бид барилгын чанар, стандарт норм дүрмийг хангах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нэн тэргүүний зорилт болгон ажилладаг бөгөөд цаашид импортыг орлох барилгын бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэгч болох мөн байгальд ээлтэй шинэ техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, захиалагчдынхаа эрх ашгийг өндөрт өргөж, салбарынхаа шилдэг компани болох зорилт тавин ажиллаж байна.

Холбогдох утас: Ай Энд Жи Интернэшнл ХХК – 70140060

Мастер Зууч ХХК - 72729292

Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Бүх бүтээгдэхүүнийг харууллаа (3)

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

БЗД-ийн засаг даргын тамгын газрын урд

Цахим сувгууд

Lat: 47.915081, Lon: 106.965279 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.