Манай компани нь анх 1990 онд худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зорилгоор “Гурвантэс” хоршоо нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 2001 оноос үйлдвэрлэл үйлчилгээний “Гурвантэс” ХХК болон өргөжиж 2004 оноос
- барилгын зураг төсөл
- инженер-геологийн судалгаа хийх
- гүний худаг гаргах
тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай компанид гадаад, дотоодын их дээд сургууль төгссөн, зураг төсөл, инженер хайгуулын ажлыг 1980 оноос хойш хийсэн, Улсын барилгын зургийн төв институтэд 10 гаруй жил, улсад 26-30 жил тасралтгүй зураг төсөл, хайгуулын ажил эрхэлж байгаа ажлын арвин их туршлагатай, Монгол улсын зөвлөх инженер, Монгол улсын мэргэшсэн инженер, магистр болон бакалавар зэрэгтэй 10 гаруй мэргэжлийн инженер техникийн ажилтан, ажилчид ажилладаг билээ. Үүнд: Зургийн ерөнхий инженер, Архитектор, барилгын зургийн инженер, цахилгаан, кип автоматикийн инженер, зураг төслийн техникч, төсөвчин, геологи, инженер-геологич, лабораторийн инженер, өрмийн мастер, өрмийн ажилчин, жолооч зэрэг болно.
Тус компанийг үүсгэн байгуулагч нь техникийн ухааны магистр, Монгол улсын зөвлөх инженер Гэндэндоржийн Тунгалаг юм. Эдгээр инженер техникийн ажилтнуудын оюун ухааны хүчээр төрийн болон хувийн, гадаад, дотоодын байгууллагын захиалгаар олон арван барилга байгууламж, объектын зураг төсөв, инженер-геологийн судалгаа хийж ирсэн. Тус компани нь барилга байгууламжууд, авто зам, гүүрийн хоолойн байгууламж, Аймаг хот суурины ерөнхий төлөвлөгөөний инженер-геологийн судалгаа болон инженер-геологийн төвөгтэй нөхцөл буюу овойлттой, суулттай, хөөлттэй, олон жилийн цэвдэг хөрстэй районд барилгын суурь хийх, зураг төсөл зохиох, судалгаа явуулах, тооцоо хийх, зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг хийж ирсэн туршлагатай билээ.
