Прогрэкс Интернэшнл компани нь 2015 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд барилга угсралт, инженеринг, төслийн менежмент, зураг төсөл, хөдөлмөр хамгааллийн чиглэлүүдээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Манай компани олон улсын тэргүүлэх компаниуд болох Финланд улсад төвтэй Дэлхийн хамгийн том дүнзэн байшин үйлдвэрлэгч Kontio, Италийн камин зуух үйлдвэрлэгч MCZ Group, Өндөрт ажиллах аюулгүй байдлын хэрэгсэл үйлдвэрлэгч Climbing Technology / Aludesign SpA, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын ажлын багаж, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч HAZET-WERK компаниудын албан ёсны борлуултыг хариуцаж нийлүүлэлт, угсралт, сургалт, дагалдах үйлчилгээг хүргэж байна.
Бид нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлөө хангах зорилгоор бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, байгаль орчны нөлөөлөл, хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахын сацуу Нэгдсэн Үндэсний Байгууллагын The UN Global Compact санаачлагыг дэмжин хамтран ажиллаж байна.
Түүнчлэн Прогрэкс Интернэшнл компани Монгол улсынхаа барилга, дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, татвар шимтгэл, хөрөнгө оруулалт, ажлын байр зэрэг үзүүлэлтээ тогтвортой нэмэгдүүлэгч үндэсний компани байх зорилт тавин ажиллаж байна.