Бандай Хийц ХХК нь 2011 оноос Монгол Улсын барилга хот байгуулалтын их хөгжилд манлайлагч байх зорилгоор металл, шилэн хийц, хуванцар вакуум цонх хаалга, барилгын шилэн фасад үйлдвэрлэлтээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Гар ажилгаат шил вакумжилтыг зогсоож бүрэн автомат 6 дамжлагат хаалганы шилийг чанарын өндөр түвшинд вакуумжуулах стандартыг Монголд анх удаа нэвтрүүлсэн.
Үйлчилгээний чиглэл:
Үйлчилгээний болон Орон сууцны зориулалт бүхий бүх төрлийн барилга байгууламжанд металл болон хуванцар цонх, хаалга гадна фасад, бүх төрлийн шилэн хийц.
Гүйцэтгэсэн ажлуудаас дурдах нь:
Тус компани нь үүсгэн байгуулагдсанаас хойш Монгол Улсын нүүр царай болсон томоохон
- Мишээл Expo
- Соёлын төв Өргөө
- Blue Sky
- Олимп хотхон
- Алтай хотхон
- Шинэ Яармаг хороолол
- MISHEEL MEGA MALL гэх мэтчилэн барилга байгууламжуудын цонх хаалга болон шилэн фасадыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн болно.
