Евро Мон Ази стандарт ХХК logo

Евро Мон Ази стандарт ХХК

Барилгын үндсэн материал

Евро Мон Ази стандарт ХХК

📍 БГД, 20-р хороо, Гурвалжингийн гүүр, СТТ барилгын материалын худалдааны төв, 2 давхар 04-05 тоот, 5 давхар 504 тоот

“ЕВРО МОН АЗИ СТАНДАРТ  ХХК


“SAKRA” үйлдвэрийн “SAKRA” брэндийнган хэвлэмэл радиатор


 

БНТурк улсын “SAKRA” үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн болох “SAKRA” нэрийн брэндийн ган хэвлэмэл радиаторын Монгол улс дахь албан ёсны буюу хууль ёсны эрхт “Евро Мон Ази стандарт” ХХК нь УБ хот, орон нутгийн хувь хүн, айл өрх, барилгын компаниудын 2021 оны "CАКРА-гийн ган хэвлэмэл радиатор"-уудын захиалгыг авч эхэллээ. 

2021 оны 01-р сард буюу дөнгөж үйлдвэрээс гараад удаагүй байгаа цоо шинэ сав баглаа боодол бүхий үйлдвэрийн будаг нь ханхалсан панелэн радиаторуудыг ЕМАС ХХК-ийн Улаанбаатар хот дахь агуулахаас та бүхний гарт хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. 

Эхний контейнеруудын ихэнх нь захиалгатай тул та бүxэн 2021 дараа дараагийн контейнеруудад амжиж захиалгаа өгнө үү. 

Зах зээлийн хамгийн хямд үнэ бүхий төлбөрийн уян хатан нөхцөлтэй, НӨАТийн болон ebarimtтай, Европын стандартын шаардлага хангасан, өндөр зэрэглэлийн чанартай, эргэж буцах эзэнтэй, чанарын урт хугацааны баталгаатай, сэтгэлд нийцсэн үйлчилгээ таныг хүлээж байна. 

Улаанбаатар хот дотор өөрсдийн мэргэшсэн ачилт, хүргэлт хариуцсан борлуулалт, хүргэлтийн менежерүүд, жолоочид маань компанийн тээврийн хэрэгслүүдээрээ түргэн шуурхай үнэгүй хүргэж, орон нутгийн тээш, ачаа тээврийн хэрэгсэлд хүлээлгэн өгч үйлчилнэ. 

Бидний чинь үнэнч худалдан авагч, захиалагч, үйлчлүүлэгч бүр гарын бэлэгтэйгээс гадна сангийн холбох хэрэгсэлдээ тухайн жилийн турш бөөний үнээс бусад төрлийн барилгын дотор хаалга, паркетэн шал, суултуур, угаалтуур, бойлер зэрэг бүх бараандаа тухайн жилийн туршийн хөнгөлөлт эдлэх эрхийг олгоно. 

Ган хэвлэмэл радиаторын тухайд

Монгол шиг эх газрын эрс тэс, хатуу ширүүн уурь амьсгалтай оронд халаалтын систем маш чухалд тооцогддог.

Тэгвэл энэ асуудлыг Ган хэвлэмэл радиатор буюу бидний хэлж заншсанаар Турк панелэн паараар шийдэж байгаа. Учир нь ширмэн, хөнгөн цагаан зэрэг бусад радиаторуудтай харьцуулахад халаах системдээ маш бага ус буюу бага чадал зарцуулан өндөр бүтээмжтэй дулаан ялгаруулдгаараа давуу юм. 

Панелэн паар нь хоёр талдаа ган листэн бүрхэвчтэй бол дотор талдаа босоо байрлалтай ялтсан ган төмөртэй, тэрхүү босоо байрлалтай ган төмөр нь 1 эгнээ байвал 11-PK гэж тэмдэглэгдэнэ. Тэр нь 5 см зузаантайд тооцогдоно. Эгнээ нэмэгдэх бүрт 5 см нэмэгдэнэ гэсэн үг. Тухайлбал: 11-PK бол 5 см, 22PKKP бол 10 см, 33 DKEK бол 15 см г.м. “САКРА” нэрийн панелэн радиатор нь 5 төрөл бүхий зузаантай (10-P, 11-PK, 21-PKP, 22PKKP, 33 DKEK), 6 төрлийн өндөртэй (300-400-500-600-700-900) нийт 400-3000 хооронд 27 төрлийн өргөнтэй, стандарт буюу хажуугаас холболттой, универсаль буюу хажуу ба доороос холболттой гэсэн 2 төрөлтэй байдаг. Универсаль панелийн хувьд доод оролт нь баруун, зүүн аль ч талаас холбох боломжтой буюу 2 талаараа эргэдэг гэж нэрлэдэг хавчдаг тогтоогчтой юм. Монгол улсад шилэн фассадтай барилгад 33 DKEK, бусад энгийн барилгад 22PKKP-ийн зузаантай, 300, 500 мм-ийн өндөртэй, 400-2000 мм-ийн өргөнтэй радиаторуудыг түгээмэл хэрэглэдэг. 

Панелийн зүсэм ган төмөр бүрийг дээд зэргээр цутгаж, автомат цэгэн гагнуураар эвлүүлсэн байдаг. 

“САКРА”-гийн радиатор бүр булан болон тогтоох хэсгийг хамгаалсан хуванцар хамгаалалттай, зөөлөвч бүхий зузаан гялгар уутны баглаатай, уут нь дотор дагалддаг хананд тогтоогч, хий авагч, заглужкатай, 2 хажуу талд нь босоо байдлаар угалсан цаасан оруулгатай, тэр хэсэгт нь радиаторын нэр, үйлдвэрлэгчийн мэдээлэл, насжилтын хугацаа, стандартын нэр, холболтын төрлийн тэмдэглэгээ, зузаан, өндөр, өргөнийн хэмжээ тэмдэглээстэй байдаг. 

Үйлдвэрийн тухайд 

Барилгын материалын худалдаа, ханган нийлүүлэлтийн чиглэлээр дагнан мэргэшиж буй “Евро Мон Ази стандарт” ХХК нь БНТурк улсын “SAKRA” үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн болох “SAKRA” нэртэй ган хэвлэмэл радиаторын Монгол дахь албан ёсны буюу хууль ёсны эрхийг эзэмших болсноо та бүхэндээ баяртайгаар дуулгахад таатай байна.

Ган хэвлэмэл радиатор, Бойлер, Нам даралтын зуух гээд үндсэн гол гурван бүтээгдэхүүнээрээ дэлхийд танигдсан БНТурк улсын үндэсний үйлдвэр болох – “SAKRA”-ийн тухай товч танилцуулъя. 

Тус үйлдвэрийн түүх 1988 оноос эхлэлтэй ба 30 жилийн түүхтэй. Тэд анхны үйлдвэрээ Isparta хотод, дараа нь 2019 оны сүүлд өргөжин тэлж шинэ үйлдвэрээ Sakarya хотод байгуулан нээлтээ хийсэн. Иймд үйлдвэрээ “SAKRA” хэмээн нэрлээд байгаа. Шинэ үйлдвэр нь 2019 онд үйлдвэрлэгдсэн Итали улсын хамгийн сүүлийн үеийн автомат хүний оролцоо бага шаардагддаг тоног төхөөрөмжөөр хангагдсан. 

Одоогийн үйлдвэрлэж буй гол бүтээгдэхүүнүүд нь – Ган хэвлэмэл радиатор, Бойлер, Нам даралтын зуух. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг Олон улсын ISO9001 Quality Management, EN442 European стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг тул Энэтхэг улс, ОХУ, БНХАУ, Украйн зэрэг Ази, Европын томоохонд тооцогддог маш олон улс орнууд руу экспортлож байна. 

Мөн тус үйлдвэр нь мэргэжлийн өндөр ур чадавар бүхий ажилчид, инстутчлал, барилга бүтээц, өндөр технологийн давуу талын хамт дээд зэргийн сэтгэл ханамжийг хүлээсэн үйлчлүүлэгчидтэй, чанараараа зах зээлийн дээд түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн. 

“SAKRA” үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд нь Итали улсын бүрэн автоматчилагдсан, компьютерийн хяналттай зүсэлтийн, гагнуурын гээд нарийвчлалтай олон үе шат бүхий сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэгддэг ба 100%-ийн шаардлагад нийцсэн тестээр баталгаажсан байдгаараа онцлог юм. Тухайлбал, ган хэвлэмэр радиатор бүр нь автомат зүсэлтийн дараа гагнуур хийгдэж дуусаад 13 хүртлэх даралттай усны тестээр шалгагдан дараагийн үе шат болох будгийн шат руу шилждэг байгаа. 

“САКРА”-ийн бүтээгдэхүүн бүр CE, ISO, EN442, TSE, UKRSEPRO, GOST зэрэг сертификатуудтай. 

Сэтгэлийн дулааныг хамтад нь бэлэглэе. 

Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

БГД, 20-р хороо, Гурвалжингийн гүүр, СТТ барилгын материалын худалдааны төв, 2 давхар 04-05 тоот, 5 давхар 504 тоот

Цахим сувгууд

Lat: 47.90892, Lon: 106.854897 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.