Норбрү ХХК logo

Норбрү ХХК

Барилга угсралт

Норбрү ХХК

📍 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, G&D төв 201 тоот

“НОРБРҮ” ХХК 

“НОРБРҮ” ХХК нь 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр албан ёсоор байгуулагдан авто зам, замын байгууламжийг барих засварлах, дулаан алдагдалгүй эко угсармал модон барилга үйлдвэрлэх, угсрах чиглэлээр ажиллаж байна.  

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсынхаа дэд бүтцийн салбарт ОУ-н чанар стандарт, орчин үеийн инновацийн технологиудыг нэвтрүүлэх эрхэм зорилготой.

ЗОРИЛТ

Бид дэд бүтцийн салбарыг өргөжүүлэн, хөгжүүлэхэд чадварлаг хамт олныг бүрдүүлэн, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, ОУ-ын стандарт, шаардлагад нийцсэн бүтээн байгуулалтаараа Монгол улсынхаа хөгжил дэвшилд жинтэй хувь нэмрээ оруулах зорилготойгоор ажиллаж байна.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 

Манай компани нь 2018 оноос ХБНГУлсын ХААС группын дулааны алдагдалгүй угсармал модон барилгын лицензийн гэрээг байгуулан үйлдвэрийн шугамыг Монголдоо нэвтрүүлэн   эрчим хүчний хэмнэлттэй, эко модон барилгын HSH үйлдвэрийг ашиглалт оруулан үйлдэрлэл угсралтын ажлыг хийж байна. 

МЭРГЭЖИЛТЭН, БОЛОВСОН ХҮЧИН

Мөн бид 2017 онд ХБНГУлсад ажиллах боловсон хүчнээ ХААС группийн үйлдвэр болон барилга угсралтын талбайн хосолсон сургалтанд 3 хүн, 2019 оны 3 сард 2 дахь ээлжийн 4 хүнийг сургалтанд хамруулаад байна.


2017 оны хавар ХБНГУ үйлдвэрлэл, угсралтын сургалт дадлага


2019.3 сар ХБНГУ үйлдвэрлэл, угсралтын сургалт дадлага


Яагаад ХААС-ын технологиор байшин барих болсон гэж?

( найдвартай, шуурхай, илүү чанартай )

Үний тогтвортой байдал

Нийт үйлчилгээний жагсаалтыг эцсийн дүнгээр гаргаснаар тогтсон үнэнд гэнэтийн өөрчлөлт гарахааргүй болдог.

Урт хугацааны найдвартай байдал

Үйлдвэрлэлийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж барилгын гадна угсралтын ажлыг худавчилснаар цаг агаарын саатлаас үүсэх эрсдлийг бууруулна. Уян хатан хүчин чадалтай, арилжааны дээд түвшний интеграцчилалтай үйлдвэрлэлийн гүйцэтгэл нь цагийг нарийвчлан товлож өгдөг. Тооцоотой сайн бэлтгэгдсэн үйл ажиллагааны явцын дараалал нь барилгын ажлыг цагт нь хийж дуусгана.

Богино хугацаанд барьж дуусгах

Урьдчилсан сайн бэлтгэл ажил, арга барил мөн цаг зарцуулалт хэмнэлт зэрэг процессууд нь байшинг хурдан хугацаанд барьж дуусгах ажлыг хурдасгана.

Илүү сайн чанар

ХААС-ын хэрэгжүүлсэн мянга мянган төслийн гүйцэтгэлээс олж авсан туршлага нь барилгын ажлын гүйцэтгэлийн нарийвчлалыг тогтмол сайжруулж байдаг ба мэдээллийн санд баталгаажуулж хадгалагдсан нөөц загвар зураглал нь худалдан авагчид илүү сайн бодитой шийдвэр гаргахад дэвсгэр суурь болж өгдөг. Аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн стандарт нь дотоод болон гаднах хараа хяналтыг өндөржүүлж барилга, байшингийн чанарын түвшинг сайжруулж, үе дамжсан баталгаат чанарыг орон сууцанд буй болгодог.

Илүү инновацийн

Модон барилга угсралтын барилга байгууламж нь орчин үеийн шинэлэг сайн харилцаа сүлжээнд суурилсан тул хамгийн шилдэг системийн шийдэлтэй ажилладаг. Барилгын гэрээт гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгч үйлдвэрүүд нь угсармал барилгын салбарыг хүчирхэгжүүлэхийн тулд өөрийн технологийн дэвшил бүрэлдэхүүн хэсгийг цаашид боловсронгуй болгоход ихэд анхаарч ажилладаг.

Дээд зэрэглэлийн барилгын материал

Мод бол байгаль орчинд ээлтэй, эрүүл хүрээлэн буй орчинд таатай нөхцлийг бүрдүүлдэг байгалийн материал юм.  


УГСАРМАЛ МОДОН БАРИЛГЫН ЧИГЛЭЛЭЭР  ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН БАРИЛГЫН АЖЛУУД




2019 он Тэрэлж, Улаанбаатар хот

Аянчин фор сийзн лодж усан сантай хаус


2018 он Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг Загварын байр /167м2 талбай, 2 давхар/

Санал болгох загвар хаус:   


Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Бүх бүтээгдэхүүнийг харууллаа (2)

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, G&D төв 201 тоот

Цахим сувгууд

Lat: 47.920189, Lon: 106.930099 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.