МОНГОЛЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБОО logo

МОНГОЛЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБОО

Төрийн бус байгууллагууд

МОНГОЛЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБОО

🌐 http://macd.org.mn/📍 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж, 45/4-р байр 401, 507 тоот
“Барилгын Зураг Төсөл Зохиогчдын Холбоо” нь Монгол Улсын “Төрийн бус байгууллагын тухай хууль” холбогдох бусад хууль тогтоомж, олон улсын нийтлэг жишгийг баримталсан төрөөс хараат бус, үйл ажиллагаа нь олон нийтэд ил тод, өөрийгөө санхүүжүүлэн энэхүү дүрмийг мөрдлөг болгон ажиллах, ашгийн төлөө бус, нийгэм болон гишүүддээ үйлчилдэг төрийн бус, мэргэжлийн байгууллага мөн.
Анхны Ерөнхийлөгчийн мэндчилгээ
Нийгмийн хөгжил, ард түмний сайн сайхан амьдрах, ажиллах  тохилог аюулгүй орчныг        цогцлоохын төлөө оюун бодлоо чилээн, урлан бүтээх ухаанаа хурцлан ажиллаж байдаг  Барилга, хот төлөвлөлтийн зураг төсөл зохиогч архитектор, инженерүүд, зураг төслийн  компаниудын захиралууд Та бүхэнд Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо байгуулагдаж  хөгжсөний баярын  мэндчилгээ  дэвшүүлье. Манай оронд орчин цагийн барилга  байгуулалтын ажил эрчимтэй  хөгжиж эхэлсэн тэр цаг үеэс барилгын зураг төслийн  байгууллага  байгуулагдан түүхэн хөгжлийн үе шат бүрт тавигдсан зорилтыг амжилттай  хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэн эдүгээ 93 жил болж байна.
Монгол улс зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оноос эхлэн төрөлжиж төвлөрсөн зураг  төслийн байгууллагууд задарч хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болж байгуулагдан  ажилласан үеэс барилгын зураг төслийн талаархи төрийн болон техникийн бодлого  алдагдаж, зураг төсөл зохиогчдын мэргэжлийн эрх ашиг, үйл ажиллагаа хөндөгдөх болсонтой   холбогдон дуу хоолой, хүч чадавхи, боломж бололцоогоо нэгтгэн зохион байгуулалтад   оруулж ажиллах шаардлага тавигдсан юм.
Цаг үе хөгжлийн шаардлагыг бусдаас илүү мэдэрсэн зураг төслийн компаниудын   удирдлага  “БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБОО” хэмээх мэргэжлийн ТББ-ыг   үүсгэн байгуулах санаачилга гарган анхны хурлаа 2007 оны дундуур зохион байгуулж   Холбооны дүрэм, Удирдах зөвлөлөө баталж намайг Холбооны ерөнхийлөгчөөр   ажиллуулахаар сонгосон.
Шинэ тутам энэ Холбооны үйл ажиллагааг тогтворжуулан бэхжүүлж хөгжүүлэх амаргүй ажилд нэгэн үзүүрт сэтгэл, зүтгэлээр хамтран ажиллаж дэмжиж байсан Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлууд, ажлын албаны ажилтнууд, Холбооны гишүүн бүх байгууллагууддаа баярлаж талархсанаа илэрхийлэхэд таатай байна. 
Дэлхийн нийтийн анхаарлыг татаж буй дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлт, хүрээлэн байгаа орчны доройтол, хотжилтоос үүсч буй сөрөг үр дагаваруудыг арилгахад шинжлэх ухаан, мэдээллийн технологийн өргөн боломжуудыг ашиглан хөгжлийн ирээдүйн шаардлагад нийцэхүйц амьдрах хөдөлмөрлөх чанартай орчинг бүрдүүлэх, ногоон хөгжил, ногоон хот, ногоон барилга, ухаалаг технологийг өргөн хүрээнд хэрэгжүүлэхийн төлөө мэдлэг, туршлага, оюуны чадавхи, бүтээлч хөдөлмөрөө улам өргөжүүлэн баяжуулж тогтвортой үйл ажиллагааг эрхэмлэн ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж Та бүхний хичээл зүтгэлд өндөр амжилт хүсье. 

МОНГОЛЫН БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБООНЫ АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ,         
                    МУ-ЫН ГАВЪЯАТ БАРИЛГАЧИН  Г.МЯГМАР    
 

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж, 45/4-р байр 401, 507 тоот

Цахим сувгууд

Lat: 47.912479, Lon: 106.901604 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.