Шугам ХХК logo

Шугам ХХК

Инженерийн шугам сүлжээний зураг төсөл

Зураг төсөл, Инженерийн шугам сүлжээний зураг төсөл

🌐 shugam.mn📍 Чингисийн өргөн чөлөө, гутал оффис 701 тоот
“ШУГАМ” ХХК нь эрчим хүчний байгууламжийн зураг төсөл, төсөв зохиох, инженерийн судалгаа, тооцоо, шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, стандарт, норм нормативын баримт бичиг боловсруулах зэрэг үндсэн чиглэлээрүйл ажиллагаагаа 2008 оноос хойш тасралтгүй явуулж байна.
2018 оны байдлаар 35 кВ-оос дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөөний зураг төсөл 24, нийтдээ 160 гаруйо бъектын ажлын зураг төслийг боловсруулж хүлээлгэж өгсөний дотор улсын төсвийн хөрөнгө оруулалттай 20 гаруй, олон улсын санхүүжилттэй 4 ажил гүйцэтгэсэн байна.

Эдгээрээс онцлон дурьдвал:
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын цахилгаан хангамжийн шинэчлэл. Галт сумын Зүрх багийн 80 кВт-ын Нарны цахилгаан станцын ажлын зураг, төсөв (2018)
Нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцыг өргөтгөж хүчин чадлыг нэмэгдүүлэх 2 багцын ажлын зураг төсөл (2018)
Ховд аймгийн Манхан сумын Дунд Сэнхэрийн голын 0,4/35кВ-ын 1 МВА чадалтай усан цахилгаан стацын ТЭЗҮ (2018)
Замын-Үүдийн 15 МВт чадалтай Нарны цахилгаан станц, дэд станцын төсөл (2017)
Сонгинохайрхан дүүргийн агаарын чанарын бүсийн гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах 2 багцын 6 кВ, 10 кВ -ын ЦДАШ, дэд өртөөний ажлын зураг төсөв (2017)
“Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн 110/22/6,6/6,0кВ-ын “Төмөрлөг” дэд станцыг 110/22 кВ-ын 6 МВА-аар өргөтгөх ажлын зураг (2017)
“ДҮТ” ХХК-ийн “Системийн аваари эсэргүүцэх автоматикийн судалгаа” судалгааны ажил (2016)
Дархан-Уул аймаг. Хонгор сумын нутагт байрлах 10 МВт чадалтай “Дархан” Нарны цахилгаан станц, 110/10 кВ-ын 11 МВА дэд станц, 110 кВ-ын ЦДАШ, 110 кВ-ын ИХБ-ийн өргөтгөлийн зураг төсөл (2016)
Дархан-Уул аймаг. Хонгор сумын нутагт байрлах 10 МВт чадалтай “Дархан” Нарны цахилгаан станц, 110/10 кВ-ын 11 МВА дэд станц, 110 кВ-ын ЦДАШ, 110 кВ-ын ИХБ-ийн өргөтгөлийн зураг төсөл (2016)
Багануурдүүрэг. Их сургуулиудын хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний цахилгаан хангамжийн шугам сүлжээний зураг төсөл (2015)
Улаанбаатар хотын 110кВ-ын их тойрог сүлжээнд холбогдох 110/35/10кВ-ын хүчдэлтэй, 2х40 МВА чадалтай "Шинэ-Яармаг" хийн(GIS) дэд станцын зураг төсөл  (2014)
Улаанбаатар хотын 110кВ-ын их тойрог сүлжээнд холбогдох Баянгол дэд станцаас Радио телевиздэд станц хүртэлх төмөр тулгууртай 2 хэлхээт 24 км урттай 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын зураг төсөл (2012) ;
Улаанбаатар хотын 110 кВ-ын их тойрог сүлжээнд холбогдох 110/35/10кВ-ын хүчдэлтэй, 2х40 МВА чадалтай "Зайсан" дэд станцын зураг төсөл (2012) ;
220/110/35/6кВ-ын "Эрдэнэт" дэд станцын Авто трансформаторын хүчин чадлыг 2x200 МВА болгон нэмэгдүүлэх зураг төслийн ажил (2011)
“Шугам” ХХК нь “Эрчим хүчний байгууламжийн өргөтгөл, шинэчлэл, угсралтын ажлын норм ба шаардлагыг шинэчлэх, шинээр боловсруулах” ЭХЗТ-2010/007 төслийн хүрээнд Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо батлах тухай Монгол улсын Засгийн газрын 2009 оны 3-р сарын 18-ны өдрийн 74 дүгээр тогтоолыг үндэслэн Эрдэс баялаг, Эрчим хүчний /хуучин нэрээр/ яамны ЭХЗТ-2010/007 төсөл боловсруулах 2010 оны 11-р сарын 11-ны өдрийн №01/2010 дугаар техникийн даалгаварын дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм. Үүнд:
“Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын аюулгүй ажиллагааны дүрэм” ЭХД-1-12-04-2013–ыг ЭХЯ-ны 2015 оны 1-р сарын 15-ны 05-р тушаалаар баталсан.
0.4 кВ ба 6,10 кВ-ын агаарын шугамын тулгуурын нэг маягийн зураг ЭХЯ-ны 2015 оны 4-р сарын10-ны 60-р тушаалаар баталсан.
35-220 кВ-ын агаарын шугамын төмөрбетон дундын тулгуурын нэг маягийн зураг ЭХЯ-ны 2015 оны4-р сарын 10-ны 60-р тушаалаар баталсан.
Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих чиглэлээр Монгол улсын 16 стандарт боловсруулж батлуулсаны гадна 0,4 кВ ба 6, 10 кВ-ын агаарын шугамын тулгуурын нэг маягийн зураг боловсруулахтай холбогдуулан өмнөх стандартын төмөр бетон шонгийн нэр төрлийг нэмэгдүүлэн, “Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон конусан шон” - гийн MNS 4232:2011 стандартыг шинэчлэн батлуулсан.
“Цагирган огтлолтой конусан шонд суурилагдсан 0.4; 6-10 кВ-ын агаарын шугамын барилга байгууламжийн технологийн карт”–уудыг боловсруулж, Эрчим хүчний газрын /хуучин нэрээр/ Техникийн зөвлөлийн 2011 оны 9-р сарын 13-ны хурлаар оруулж хэлэлцүүлсэн.
Зураг төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэхтэй холбогдуулан сүүлийн үеийн компьютероор тоноглогдсон ба АutoCAD, CSOFT ЛЭП, горим тооцооны EcodialAdvance, ID-spec, Шугамын утасны унжилтын тооцоонд MATHCAD зэрэг инженерийн шугам зураг, төслийн мэргэжлийн програм хангамжуудыг ашиглаж байна. 
Тус компани нь дунд хүчдэлийн дэд станц, шугамын зураг төсөл дээр “Schneider Electric Mongolia” компанитай хамтран ажиллаж байна.
Бид техник технологийн хөгжил, дэвшлийг судалж нэвтрүүлсэн, барьж байгуулах нөхцөл, норм нормативаар тавигдах шаардлага хангасан инженерийн шугам сүлжээний төсөл зохиох, эрчим барилга угсралтын үйлдвэрлэлийг зохион байгуулан цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станцынажлыг чанарын өндөр түвшинд  гүйцэтгэх зорилго тавин ажиллаж байна

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Чингисийн өргөн чөлөө, гутал оффис 701 тоот

Цахим сувгууд

Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.