“Голконда соурсе” ХХК нь 2020 оны 6 сард Үл хөдлөх хөрөнгө зуучлал, Барилгын материалын худалдаа, Барилгын засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Манай компани 2020 оноос үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлж цутгамал болон угсармал төмөр бетон болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил, барилгын усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, дотор халаалт, сахивчийн шугам сүлжээ, хөргөх байгууламж тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил, барилгын дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тоног төхөөрөмж,барилгын гадна салбар шугам сүлжээний угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх арвин өргөө” ХХК, Авто тээврийн салбарт “Голконда Ложистик” ХХК.
Нийгмийн хариуцлагын хүрээнд бид 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай асрамжийн газрыг 2022 оны 10 сард бүтээн байгуулан ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэйгөөр “Инээд цалгилсан алтан өргөө” ТББ-ийг 2021 оны 01 сарын 25-ний өдөр байгуулсан.
Дээрх төслийн хүрээнд Голконда апартмент – 1, 2, 3 төслүүдээс 1мкв тутамаас 30 000 /Гучин мянга/ төгрөгийг шилэн дансанд байршуулан хүүхдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулах, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох эрхийг дэмжих зорилго тавин ажиллаж байна.
Барилга гүйцэтгэгч болон захиалагч компани. Одоогоор Нисэхийн Буянт-Ухаа 1 хотхоны зүүн хойно, Нисэх 81 86 хотхоны чанх хойно байрлалтай "Голконда Апартмент" 108 айлын орон сууцандаа захиалга авч байна.
