Бумбатай Констракшн ХХК нь 2003 оноос хойш цонх, хаалга, хана, хаалт зэргийг
чанарын стандартад нийцүүлэн материалын өргөн сонголттойгоор, түргэн
шуурхай үйлдвэрлэн нийлүүлсээр байна.
Манай хамт олон энэ салбарт 15 гаруй жил тасралтгүй ажилласан туршлагатай
баг бүрэлдэхүүнээс бүрддэг. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг цаг тухай бүрт
шинэчилэн сайжруулж, хуванцар болон метал материалаар Герман улсын
REHAU, VEKA, KBE, Солонгос улсын NAMSUN, Хятад улсын JOYDON, HP, SHIDE
зэрэг тухайн улсын салбартаа тэргүүлэгч брендийн материалаар хэрэглэгчийн
хүссэн загвар хэмжээгээр үйлдвэрлэн угсрах үйлчилгээг хүргэдэг.
Хуванцар, метал цонх болон хаалга үйлвэрлэх, угсрахаас гадна шилэн фасад,
метал өнгөлгөөний хана, оффисын дотоод тусгаарлалтын шилэн хана буюу
партишн ханыг угсрах үйлчилгээг давхар гүйцэтгэж байна.
Монгол улсын Барилгын хуванцар (PVC) цонх, хаалганы MNS 5830-2008,
цонх угсралтын MNS 6266-2011 стандартын шаардлагад бүрэн нийцсэн
бүтээгдэхүүн үйлчилгээг бид хэрэглэгчиддээ санал болгож байгаадаа
баяртай байна.
