Си Даблью Эм Жи Эл ХХК logo

Си Даблью Эм Жи Эл ХХК

Машин, тоног төхөөрөмж

🌐 www.cwmongolia.com📍 Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж-90, Люкс Хаус-3, 103 тоот
CW хэмээх товчлол нь “Complete Work” буюу "Ажлыг дуустал нь хийнэ" гэсэн бидний уриаг илэрхийлж буй бол MGL нь бидний үйл ажиллагаа явагдаж буй Монгол улсыг илтгэж байгаа болно.

Эрхэм зорилго
Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн дэлхийн стандартыг Монголд.

Алсын хараа
Найдвартай түнш бөгөөд салбартаа манлайлагч байна. 

Бидний ажлын үнэт зүйл
Чанар: Харилцагчдынхаа хэрэгцээнд гойд нийцэх, хамгийн сайн чанарын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгоно. 
Сэтгэл: Бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг худал хуурмаггүйгээр, үнэн бодитоор хүргэх нь бидний итгэлцэл юм.
Зүтгэл: Харилцагчиддаа үнэ цэнээ бодитоор мэдрүүлэх бүтээгдэхүүнийг нийлүүлнэ.

«СИ ДАБЛЬЮ ЭМ ЖИ ЭЛ» ХХК-ийн товч танилцуулга
Барилга, уул уурхайн салбарт
Монгол орны өнөөгийн хурдацтай хөгжиж буй уул уурхайн салбар дахь төслүүдэд шаардагдах бүхий л онц шаардлагатай чухал тоног төхөөрөмжийг бид богино хугацаанд, найдвартай нийлүүлдэг. Бид маш богино хугацаанд түншүүдийнхээ итгэлийг хүлээж Европын болон Хойд Америкийн өөрийн салбаруудад тэргүүлдэг компаниудтай байнгын хамтын ажиллагаа тогтоон тэдний Монгол дахь төлөөлөгч нь болж чадсан билээ.

Хөдөлмөр хамгаалал
Хөдөлмөр хамгаалалын тоног төхөөрөмж, хэрэгслэл, хувцасны «Индастриал-Про» төрөлжсөн дэлгүүрийг ажиллуулан аж үйлдвэрийн хөдөлмөр хамгаалал, аюлгүй ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулж байна. Мөн гадаадын туршлагатай мэргэжилтэнг Монголд урьж ирүүлэн уналтаас хамгаалах сургалт зохион байгуулсан. Манай дэлгүүр дэлхийн стандартад нийцсэн уналтын эсрэг, чих, нүд хамгаалах хэрэгсэл, хамгаалалттай гутал, хувцас зэргийг санал болгож байна.

Аж үйлдвэрийн салбарт
Үйл ажиллагаагаа эхэлсэн цагаасаа аж үйлдвэрийн зах зээлд тос тосолгооны материал, хөдөлмөр хамгааллын хэрэгслүүд болон цахилгаан, механик тоног төхөөрөмж нийлүүлсээр ирлээ. Харилцагчдынхаа сонголтын дагуу дэлхийд алдартай брэндийн бүтээгдэхүүн эсвэл хямд үнэтэй бусад хувилбаруудыг санал болгодог. Австрали, Европ болон Хойд Америкийн компаниудтай удаан хугацааны хамтын түншийн харилцааг бий болгож чадсан.
 

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж-90, Люкс Хаус-3, 103 тоот

Цахим сувгууд

Lat: 47.913101, Lon: 106.931 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.