Захиалагчтайгаа нягт, ойр ажиллаж эцсийн бүтээгдэхүүн болох барилга архитектур, функц, чанар, дизайныг улам сайжруулж, захиалагч нарынхаа хүсэл таашаалд нийцүүлэн нийслэл хот болон орон нутгийнхаа бүтээн байгуулалт , хөгжил цэцэглэлтэнд өнгө будах нэмэхийг хичээн ажилласаар ирсэн билээ.
Бид орчин үеийн тенхик, технологийн дэвшлийг эзэмшиж шинэлэг чанартай архитектур, дизайны өвөрмөц бүтээлийг захиалагчиддаа нийлүүлэн ажилсаар том жижиг 530 гаруй объектийн зураг төслийн ажил гүйцэтгэсэн бөгөөд үүний 70 гаруй хувь нь хэрэгжжээ.
Сүүлийн 15-н жилийн хугацаанд гадаадын Хөрөнгө оруулагч, Захиалагч, Зохиогч, Гүйцэтгэгч нартай хамтран хэд хэдэн барилгын зураг төсөл боловсруулан, хэрэгжүүлсэн бөгөөд барилгын төсөлд олон улсад мөрдөгддөг зөвлөх ажил үйлчилгээний онцлогийг эзэмшин багагүй туршлага хуримтлуулж өөрсдийн бүтээлээр зах зээлд танигдаж компанийхаа эзлэх байр суурийг өрөгжүүлсээр ирсэн билээ.

Эдшил ХХК
Архитектур, интерьер дизайн
🌐 http://www.edshil.mn/📍 Шинэ төгөл хотхон С БЛОК Г-3
Холбоо барих
Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу
Утас
Имэйл
Хаяг
Шинэ төгөл хотхон С БЛОК Г-3
Lat: 47.910069, Lon: 106.910004
OpenStreetMap дээр нээх