Глобалсмарт Сольюшн ХХК нь Глобал Телеком компанийн охин компани бөгөөд бизнесийн цар хүрээгээ тэлэх зорилгоор 2015 онд байгуулсан.
Өнөө үед аливаа байгууллага нь үйл ажиллагаа, бизнесээ бусдад хүргэх, хөгжлийн шинэ шатанд гаргахын тулд дэвшилтэт технологи дээр суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэн өөрсдийн бизнесийн өнгө төрхийг тодорхойлдог болсон.
Бид энэ бүхний биелэлээ олоход түлхэц болох зорилго өвөртлөн дэлхийн нэр хүнд бүхий үйлдвэрлэгчидтэй хамтран мэргэжлийн дуу дүрс, өргөн нэвтрүүлгийн тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд цогц систем шийдэл, интеграци, суурилуулалтын хамт санал болгон ажиллаж байна.
Манай компани мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн цогц арга барилыг санал болгодог. Бид зах зээлд тэргүүлэгч програм хангамжийн системийг ашиглан бизнесийн үйл явцыг технологийн болон автоматжуулалтын шийдлийг бизнес эрхлэгчид болон хувь хүмүүст олгодог.
Түүнээс гадна мэдээллийн технологийн зах зээлд тэргүүлэгч брэндүүдээс байгууллагын түвшний тоног төхөөрөмж, сүлжээний аюулгүй байдлын шийдлүүдийг санал болгож байна.
Хэцүү шийдлийг хялбар аргаар

