Шилэн Хийц ХХК нь анх 2002 онд үүссэн цагаасаа эхлэн шил боловсруулах технологийн шинэ дэвшил бүрийг үйлдвэрлэлдээ шургуу нэвтрүүлж ажилласний хүчинд өдгөө салбартаа тэргүүлэх үндэсний үйлдвэрлэгч болжээ.
Дэлхийд барилгын шил боловсруулах олон арга барил байдгаас манай хамт олон одоогоор 90%-ийг эзэмшиж, өөрийн болгож чадлаа.
Манай компани Монголд анх удаа шилчин мэргэжлийг бий болгож, сургалтын төв байгуулж анхны төгсөгчдөө ажлын байраар хангаж байсан үе саяхан мэт боловч нэлээд хэдэн жил өнгөрчээ. Эдгээр төгсөгчид маань салбарын хэмжээнд хамгийн олон жилийн туршлагатай мэргэшсэн шилчид болон манай компанид ажиллаж байна. Анх захиалга өгөхөөр сонирхож буй хэрэглэгч болон олон жилийн тууштай харилцагч нартаа бид 2 зүйлийг амладаг. Тэр бол “хамгийн олон жилийн шилний туршлага+шил боловсруулах шинэ, цогц технологи” юм. Манай компанийг сонгож үйлчлүүлдэгт тань баярлалаа.
Монгол дахь хамгийн өндөр хүчин чадалтай шил хатаах зуух
Та бүхний өмнө буй энэ тоног төхөөрөмж бол цагт 210м2 шил хатаах чадалтай, хамгийн орчин үеийн, эрчим хүчинд хэмнэлттэй конвекцийн технологиор ажилладаг шил хатаах зуух юм.
2013 оныг хүртэл Монголд зөвхөн Шилэн Хийц ХХК-д шил хатаадаг байсан ба 2013 онд бид хүчин чадлаа нэмэгдүүлж шинэ зуух суурилуулсан юм. Энгийн шилийг тусгай зориулалтын шил хатаах зууханд 700 С хэм хүртэл халаасны дараа хүйтэн агаарын урсгалаар огцом хөргөх замаар хатаасан шилийг гаргаж авна.
Манай үйлдвэр 6 дахь жилдээ шил хатааж байгаа ба уг хатаасан шил нь:
БНХАУ-ын GB9656-2003 болон GB/T 17340-1998 import brands
Европын Холбооны ECE R43-2000
Японы JIS R3206: 1997
АНУ-ын ANSI/SAEZ26.1-1996 чанарын стандартуудыг бүрэн хангасан бүтээгдэхүүн билээ.
