Casa Di Lusso ХХК нь барилга бүтээн байгуулалтын салбарт Европ стандартын дэвшилтэт технологи бүхий барилгын материалыг хэрэглэгчиддээ шуурхай нийлүүлж европ барилгын материалын томоохон ханган нийлүүлэгч групп болох зорилготой ажиллаж байна.Европ дахь барилгын томоохон төслүүдийн нүүр царай болсон тэргүүлэгч бренд болох Bocchi, Isvea, Boyut, Demir Dokum, AGT, ARTEMIS, ISVEA, ECA, GPD, HAY, Hacker, Asas, Kahrs, Portal, Interezza бараа материалыг барилгын MEGA төслүүдэд ханган нийлүүлэгч Hasson Mezzler компаний хөрөнгө оруулалтаар Монголдоо албан ёсны эрхтэй ажиллаж байна.Орчин үеийн эко смарт шийдэл бүхий эрүүл ахуй, чанарын стандарт хангасан, байгаль орчинд ээлтэй Европ стандарт шаардлагыг хангасан бараа материалыг Европ дахь зах зээлийн өрсөлдөхүйц үнэ, төлбөрийн таатай нөхцөлөөр Монгол дахь хэрэглэгчийн гарт нийлүүлж буйгаараа салбартаа давуу талтай гэдэгт итгэлтэй байдаг. Бид олон жилийн туршлага, түүхтэй томоохон компаниуд нь хэрэглэгчдийн хэрэгцээг ажиглан байнгын судалгаа, сайжруулалт хийсээр байдаг тул европын брэнд бүтээгдэхүүн нь чанаржсаар, жинхэнэ сэтгэл ханамжийг авчирч чаддаг өндөр мэдрэмж, ур чадвар шингэсэн бүтээл болдог гэж үздэг. Иймд Casa Di Lusso ХХК нь аливаа бүтээгдэхүүнийг цогц утгаар нь ашиглаж сурахыг зөвлөж байна. Бид амьдарч буй гэрээ цуглуулгаар тохижуулсан гэр биш харин чанар үзэмжийг цогцоор шийдсэн тухлаг гэр орчин бүрдүүлж таашаалтай амьдрах хэмнэлийг санал болгох болно. Бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна
BOYUT
Boyut ган хаалга нь хүний амар амгалан амьдралын хэрэгцээ болох аюулгүй байдлыг хангах хамгаалалт бүхий ган хаалгыг хамгийн орчин үеийн шинэлэг дизайн үзэмжтэй хослуулж чаддаг тийм бүтээлч шийдэл бүхий хаалга юм. Boyut ган хаалганы үйлдвэр нь Туркын Кайзери үйлдвэрийн бүсэд байгуулагдсан баэндээс голлох чиг үүргийг бүхий л салбарууддаа өгч байна. Boyut жилдээ 25000 ган хаалга үйлдвэрлэн борлуулж байна. Нийт 100 гаран борлуулалтын шууд нийлүүлэх цэгүүдтэй болно. Үйлдвэрлэлийн процессын бүхий л дамжлага бүрт ажиллаж түүхий эд материалаа анхааралтай сонгодог тул чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгддэг. Мөн жил бүр дэлхийн нэр хүнд бүхий үнэтэй үзэсгэлэн худалдаанд оролцож томоохон амжилт, шагналын эзэн болсоор байна
PORTAL
Манай компани нь 1998 онд Кайсери хотод “Portal Steel Security Door”ХХК-д нэртэйгээр байгуулагдсан бөгөөд тансаг зэрэглэлийн оронсууцанд чанартай, хямд зардлаар хаалга үйлдвэрлэдэг. Хаалгууд ньзагварлаг материалын хувьд ган болон модон хийцтэй байдаг.
